Нийгмийн

НДШ буцааж аваагүй бол ирэх сард нөхөж олгоно

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олголоо.

Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс хэрэв таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу. Үүнд:

  • https://daatguulagch.ndaatgal.mn/
  • Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
  • Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч

Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр тавдугаар сарын буцаан олголтыг долоодугаар сард  нөхөн олгоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2022 10:30

Өгнө гээд сонсогдоод л байгаа. Манайхны энэ нийгмийн юм айхтар хөлд чирэгдэлтэй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button