Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очсоны ДАРАА ТОМИЛОГДСОН улс төрийн хамааралтнууд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг Засгийн газрын шийдвэрээр цуцалж, төрийн өмчид буцаан аваад удаагүй байна. “Кью Эс Си” ХХК тус үйлдвэрийн сүүлийн 10-аад жил концессын гэрээгээр эзэмшиж байсан. Харин төрд очсоны дараа үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ингэхдээ улс төрийн хань хамаарал бүхий хүмүүс томилогдоод байна.
Шинэ томилогдсон хүмүүсийг улс төрийн холбоо, хамаарлаар нь танилцуулъя.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМЫН ХҮМҮҮС
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт:
- Г.Хишигбаяр – Уул уурхайн хэлтсийн дарга
- Б.Золзаяа – Төмөртэй уурхайн даргаар тус тус томилогдож ирээд байна.
Тэдний хувьд Дархан-Уул аймагт ажиллаж, карьераа өсгөсөн түүхтэй хүмүүс. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий гэж хөшигний ард яригддаг. Г.Дамдинням өөрөө Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үйлдвэр төрийн мэдэлд ирсний дараа түүний хоёр хүн хэлтсийн дарга, мэргэжилтнээр ийн иржээ.
Хамгийн сонирхолтой нь, дөрөвдүгээр сард өрнөсөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авахыг шаардсан жагсаалд тэд оролцож байсан. Зохион байгуулалтын түвшинд манлайлж ажилласан гэдэг.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ХҮН
Ж.Урнаа – Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга. Тэрбээр 2016 он хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан намтартай. Харин Сангийн сайд Б.Жавхланг УИХ-ын гишүүн болсны дараа "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын дарга болжээ. Харин үйлдвэр төрд очсоны дараа буцаж ирсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан нь УИХ-д суудалтай Дархан-Уул аймгийн гишүүдийн нэг. Түүний ангийн хоёр охин Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өдгөө ч ажилладаг байна.
ШИНЭ ЗАХИРАЛ Д.АРИУНБОЛДЫН ХҮМҮҮС
- Ч.Батбаатар – Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
- С.Энхзориг – Борлуулалтын хэлтсийн даргаар томилогджээ.
С.Энхзоригийн хувьд өмнө нь ТӨБЗГ-д ажиллаж байв. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ирээд байгаа Д.Ариунболдтой хамт. Д.Ариунболд нь ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байгаад, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар орон тоо нь цомхотгогдсон юм.
Харин Ч.Батбаатарыг ч мөн Д.Ариунболдыг дагаж ирсэн гэх. Үйлдвэрийн дотоод эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэр охид, эмэгтэйчүүд рүү уулзъя гэх байдлаар мессеж бичдэг, ярьдаг гэдэг шалтгаанаар асуудал үүсгээд байгаа гэх.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.АЗЖАРГАЛЫН ХҮН
- Г.Эрдэнэсүх – Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар тус тус томилогдоод байна.
Тэрбээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Э.Азжаргалын хүн гэгддэг. Аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан, ИТХ-д ч сонгогдсон нь тус аймгийн гарвалтай, тэнд карьераа бататгаж буй дүр зурагтай. Мөн л Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очсоны дараа томилогджээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Засгийн газрын уул уурхайн металлургийн цогцолбор барих төсөлд өндөр үүрэгтэй оролцож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээ улс төрийн шалтгаанаар цуцлагдсан. Төрийн өмч болсон. Төрийн өмч л болонгуут халаа, сэлгээ дураар, зоргоор хийж болдог ойлголт энд үйлчилжээ.
Ажлаа мэддэг, тогтвортой хүний нөөцөд өөрчлөлт оруулж, яг мэргэжлийн чиглэлээр мэргэшээгүй ба Дархан-Уул аймгийн гаралтай болон ТӨБЗГ-тай холбоо, хамаарал бүхий хүмүүсийг авчирсан нь анхаарал татна. Тодотгоход, нийт есөн хүний томилогооны мэдээлэл эх сурвалжаар ирсэн бөгөөд хамгийн анхаарал татах зургааг бичлээ.
Цаашид ч цехүүдийн ажилтнуудыг хүртэл өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар дотоод эх сурвалжууд мэдээлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ман ингэж хжюааж тпдэгдээ
Ах дүү амраг саднааа биш, Чадварыг нь үнэлж авдаг болоосой ямарч ажилд
Дарханы зам спорт ын барилга гээд дуу�####�гүй ажил их байх юм сангын сайд нь дарханаас сонгогдсон гэтэл хөрөнгө оруул�##�таа хийхгүй хэнтийд зам тавиад тууж явах юм манай хэдэн дарга гишүүд олиго �##�гаа
Төрийн нэр зүүсэн хулгайчид
Сах�##� идэж байгаад улс төрчдийн хүмүүс иддэг боллоо доо
Пүүүү �####� энэ Эрдэнван гээд архины бизнес хийдэг байсан хүний хүүхэд шаажышд, Энхзоригоо танай аав дарханд их муу зүйл хийсэндээ, одоо ч мартаагүй байгаа шүү
МАНгаруудаа төрд авсан үйлдвэрээ ажиллуулаачээ ажлаа хийж ц�##�ингаа авмаар байна. Үйлдвэрийг зогсоох гэж төрд авсан юм уу. Ажилчид бид ц�##�ингүй яаж амьдрах юм бэ. Ц�##�интай хүмүүс амьдрахад хэцүү байхад
Энэ төр засагт чад�##� чадвартай хүн бол хэрэггүй зөвхөн хулгайч луйварчид л хэрэгтэй юм биш үү.
Дарханы соёлгүй Соелоогийн хүү Сайнзориг төрийн өмчийн хороонд байхдаа Хөтөл төмөрлөгийн үйлдвэрийг ХХБ-д өгөх ажлыг гардан хийсэн хулгайчийн гар хөл явж байна ш дээ
Tomor Hayagdal tomor zoodog byadniigaa bol yamarcn baisan luivardaad ehelsen bolgooo ,,,,,,,,,, Horgdol gan shirem ene teree geed l estoi gusah shig bolj baina daa
эрдэнэтэд нямбаатарын хүмүүс байгаа.
Ulsiin uildveriin geh todotgoltoi buh gazar MANii gishuun tednii ih hurliin gishuudiin hamaatan sadan,tanil taluudaar duursen,tegeedch ihenh ni aldagdaltai ajillaj tedgeer nuhdiin halaasiig tundiilgej baidag,ulsiin umch bolno gedeg iim l ayultai zuvhun darga nariin halaasiig zuzaalj bdg bolohoor ard tumnii tarhiig ugaaj ulsad avlaa gej surjigneed unen heregtee uursduu ezgenedeg yam daa