ЭДИЙН ЗАСАГ

Хоёрдугаар улиралд ДНБ-ийг 1-1.5 хувиар буурна гэж тооцоолжээ

Энэ оны хоёрдугаар улирлын ДНБ-ий статистик хараахар гараагүй байна. Харин эдийн засагчид нийгмийн чухал үзүүлэлт болох ДНБ хэрхэн гарах магадлалтайг тооцоолдог.

Тэгвэл “Bloomberg Mongolia” телевизийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд санал асуулга явуулж үзжээ. Ингэхэд 1-1.5 хувиар буурах тооцоолол гарчээ. Ингэснээр эдийн засаг ч агшсан үзүүлэлттэй гарах магадлалтай. Хэрэв тэгвэл эдийн засаг 2021 оны хоёрдугаар улирлаас хойш эдийн засаг таван улирал дараалан агшсан үзүүлэлт харагдана.

Гэхдээ хоёрдугаар улиралд тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирснаас гадна уул уурхайн түүхий эдийн экспорт нэмэгдсэн. Энэ нь харьцангуй эерэг нөлөө үзүүлэх шинжтэй байгаа талаар эдийн засагчид онцолжээ. Түүнчлэн хил гаалийн асуудал хэвийн байдлаараа үргэлжилбэл оны эцсийн статистик эерэг утгатай гарах магадлал бий гэж тооцоолсон байна.  

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button