Сошиал трэнд

Найзаа “таньдаггүй” Ж.Батзандан

Өнгөрсөн мягмар гарагт /2019.09.24/ сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаанбал” нэвтрүүлэгт Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ уригдахдаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэсэн байдаг. Тэрбээр, Ж.Батзандантай найзууд бөгөөд 10 гаруй жил нөхөрлөж байгаа, Ж.Батзандан нь түүнийг улстөрд дэмжих хятад хүн олж өгөхийг гуйсан, өөрийн ахыг Хөх хотын Ерөнхий консулаар томилуулсан, ингэхдээ ах Баатарчулууны эхнэр Оюунгэрэлийг ч ажилд авахыг хүссэн зэргийг хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүний хариуд “Би Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй, би тэр хүнтэй найзууд биш” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Гэвч өчигдрөөс эхлэн Ж.Батзандангийн Д.Мөнх-Эрдэнэ рүү “viber”-аар явуулсан дуут мессежүүд ил гарч эхлэв.

Уг мессежэд “Өвөрмонголын эмч залуугийн нэрийг нь хэлдээ, би мартчихаж, намайг үзүүлдэг, дагуулж явдаг нөгөө... Найз нь вичатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм. За тэгээд найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. За манай ахын ажил дажгүй биз, манай бэр эгч очсон уу, чи бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой өвгөөн” гэсэн нь хадгалагдаж үлджээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ угаасаа 2 намын дунд ажилладаг хорчин хогийн гар ш дээ.. шазуураа зууж шүлсээ залгиж занаж яридаг. Хор найруулж хөлжиж гүйцэж бгаа одоо хоолных нь хор нь гарах болсон.

Салбадай
Салбадай

Батзандан бол увайгүй гэхэд дэндүү увайгүй этгээд.Үнэн шдээ хамгийн их шудрага ёс ярьдаг хирнээ хамгийн их хуурамч үйлдэл хийдэг төрхөөрөө Элбэгдоржтой тун адилхан.Тэр одоо айж ичихээ нэгэнт мартсан хүн шүү дээ.

ТАНИЛ ХҮН
ТАНИЛ ХҮН

МОНГОЛ ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ПОП ЭМЭЭГИЙНХ НЬ ААВ ХЯТАД ХҮН БАЙСАН ШҮҮ

Зориг
Зориг

Батзандан бол шударга залуу ер нь улс төрд шударга байя гэвэл найзгүй байх нь зөв Монголчуудыг өнөөдөр алж байгаа нэг юм нь жалга дов, төрөл садан,нэг анги,нам гэх мэт Сингапуурын ерөнхий сайд Ли Куан Ю улсаа хөгжүүлэхийн тулд яг энэ найзаа шоронд хийж байж шударга ёсыг тогтоосон гэдэг

LesOrdiff
LesOrdiff

Viagra Professional 100mg Pills http://cheapcialisir.com - cialis tablets for sale 2095 Albuterol Inhaler Cialis Dog Antibiotics Amoxicillin

Холбоотой мэдээ

Back to top button