ДЭЛХИЙ

Б.Ланагийн эмчилгээний төлбөр бүрдэхэд 76,290 ам.доллар дутуу байна

АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол эмэгтэй Бат-Очирын Лана Мичиган нууран дахь “Плэйпен” наран шарлагын газар амарч яваад ослын хохирогч болж моторт завины сэнсэнд хөлөө тасдуулсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэрбээр маш аюултай ослоос ховор тохиолдлоор амьд үлдсэн азтай ч даатгалд хамрагдаагүй тул хандивын платформ gofundme.com дээр данс нээж, эмчилгээнд шаардлагтай 250,000 ам.долларыг бүрдүүлэхэд туслалцаа хүссэн байдаг.

Тэгвэл түүний хандивын дансанд өнөө өглөөний байдлаар 173,710 ам.долар цуглажээ. Өөрөөр хэлбэл, нэмж 76,290 ам.доллар  цуглахад эмчилгээний төлбөр бүрдэхээр байна. Төлбөр бүрдсэнээр тэрбээр хөлөө өвдөгнөөс доогуур тайруулах зэрэг дараалсан гурван мэс засал хийлгэж, хиймэл хөл хийлгэх боломжийг бүрдүүлэх учиртай юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайрсан завьны эзэн төлбөр төлдөгү юм болов уу ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүүх хурал нь болоогүй. дөнгөж мөрдөн байцаалтын явцад байгаа байх. АНУ юм чинь уг нь мөнгө нэхэж авч болно.

Зочин
Зочин

Монголд өчнөөн өвчтэй хүмүүс байхад сонгосон газраасаа дэмжлэгээ ол. Монгол муухай гээд зугтчаад, зовлон тохиолдохоороо битгий матрын нулимс унагаацгаа. Гадаадад гарчихаараа эх орноо зүхээд байдаг нөхдүүд адилхан шүү

Зочин
Зочин

Зааавал эдгэээрэй

Сараа
Сараа

Хүчтэй байгаарай бүсгүй минь ????❤️???? Үнэхээр харамсалтай юмаа ????????

Зочин
Зочин

Хүчтэй байгаарай

Зочин
Зочин

Бүрдэээсэй хөөрхий минь. Хүчтэй байж зааавал эдгээрэй????

Зочин
Зочин

oldooosoi saihan setgeltei humuuus min tuslah boltugai

Зочин
Зочин

hurdan edgeeerei

Зочин
Зочин

тэгээд тэр сайхан газраа гадаад эрийнхээ өвөрт жаргаад байж дээ муухай монголчууд нь эндээ амьдарч л байя

Холбоотой мэдээ

Back to top button