Малайзын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг хойшлуулжээ

Малайзын Дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлээс гаргасан 100 сая ринггитийн нэхэмжлэлтэй, Малайзын Засгийн газар хариуцагчтай шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 19 хүртэл хойшлуулсан талаар тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээллээ.
Шүүгч Датук Вазир Алам Мидин Мира нэхэмжлэгч талын хүсэлтээр шинэ тов тогтоосон болохыг мэдээлэлд дурдсан байна. Хэвлэлүүд хохирогч талын өмгөөлөгч Сангит Каур Деотой холбогдож энэ талаар тодруулахад үнэн болохыг баталжээ. “Манай багийн хуульчдын нэг нь "Ковид-19" халдвар авсан” гэжээ.
Ш.Алтантуяагийн хэрэг илэрч, буруутнуудад ял оноосны дараа гэр бүл болох аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү н.Мөнгөншагай, н.Алтаншагай нар 100 сая малайз ринггит нэхэмжлэн шүүхэд хандсан юм. 2019 онд эхэлсэн шүүх хуралд Н.Алтантуяагийн аав, том хүү зэрэг нийт 26 гэрч мэдүүлэг өгсөн байдаг.
Дашрамд, Ш.Алтантуяа агсныг энэ хэрэгт татаж оруулсан, хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Разак Багинда гэгч хэргээс цэвэр үлдсэн. Харин захиалагч нь Ерөнхий сайд асан Нажиб Разак байсан гэх хардлага байсаар буй. Нажиб Разак саяхан шүүхээс хорих ял сонсож, одоо эдэлж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hurdan unen zow shiidwerlegdeeesei
Ymar oligtoi baiw gejdeeee hoorhii hunii nutagt gyls unen zow shudarga shiideld hureesei
хааа газар нэг хэрэг шийдэгдэх гэж бөөн юм болох юмаа