ДЭЛХИЙ

Европын комисс ОХУ-ын иргэдэд хүмүүнлэгийн виз олгох талаар бодож байна

Еврокомисс цэргийн дайчилгаанаас зугтаж буй ОХУ-ын иргэдэд хүмүүнлэгийн виз олгох талаар бодож эхэлжээ. Энэ асуудлаараа Европын холбоотой холбогдож, санал солилцоод эхэлсэн гэнэ.

Еврокомиссын төлөөлөгч Анита Хиппер өчигдөр Брюссельд болсон хэвлэлийн хурал дээр энэ талаар мэдэгджээ. Тэрбээр хурлынхаа үеэр “Европын зөвлөл дүрвэх шаардлагатай хүмүүст боломж олгох ёстой” хэмээн онцолсон байна.

В.Путин цэргийн дайчилгаа зарлахаас өмнө Европын холбоо ОХУ-ын иргэдэд үзүүлдэг байсан визийн хөнгөлөлттэй нөхцлийг тодорхойгүй хугацаагаар “царцаасан” бол уржигдар Финланд, өчигдөр Польш, Латви улс “аюулгүй байдлын үүднээс“ ОХУ-ын иргэдэд виз олгохоо зогсоосон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Oros orniig huchguiduuleh bodlogo yavuulah ni dee.

Холбоотой мэдээ

Back to top button