ДЭЛХИЙ
Ши Жиньпин энэ сарын 16-наас хойш анх удаа олны өмнө гарлаа

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин энэ сарын 16-наас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч, Бээжинд болсон үзэсгэлэнд оролцжээ. Ингэснээр тэрбээр сүүлийн хэд хоногт хэвлэлийнхний гол сэдэв байсан “БНХАУ-д төрийн эргэлт гарсан, Ши Жиньпин гэрийн хорионд байгаа” гэх мэдээлэлд хариулт өгөв.
Ши Жиньпин энэ сарын 16-нд ШХАБ-ын уулзалтаас эргэж ирснээсээ хойш олон нийтэд харагдаагүй. Энэ зуурт “Ху Жиньтао тэргүүтэй улстөрчид төрийн эргэлт хийсэн, Ши Жиньпин гэрийн хорионд байгаа” гэсэн цуурхал газар аваад байсан юм. Тэрбээр ШХАБ-ын уулзалтаас буцахдаа удирдагчидтай барих оройн зоогонд оролгүй яаравчлан буцсан нь эргэлзээг улам нэмж байв. Тэрбээр өчигдөр орой үзэсгэлэнд оролцсоноороо энэ бүх цуурхалд цэг тавилаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ковид авчаад эдгээ биз
Та нар худал мэдээ тараагаад байсан яасан ?
битгий үхэртээд бай хэн ч ямар ч худал мэдээлэл тараагаагүй үхэр минь
Хуурамч дамбий жаа гэсээн
Ковид тусаад хурдан явсан байна шүүдээ.За больж нуур амар бол нугас амар гэж 2 хөрш минь амар тайван байгаасайдаа
Хүн л юм чинь ядрах, өвдөх гээд юу эс байхав дээ. Сэтгүүлчид юу юуны туханд хүрэлгүй элдэв үнэн худал нь нотлогдоогүй мэдээ сэвж байх хэрэггүй.
Пүтин жил болгон үхлээ гэдэг. Одоо Си бас үхэж эхлэх байхдаа. Хэдэн удаа үхлээ гэх бол.