ДЭЛХИЙ

Шарль Мишель: Санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй

Донецк, Луганскийн БНУ, Украинаас ОХУ-ын хяналтад шилжсэн Херсон, Запорожье мужид явуулсан “ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх” бүх нийтийн санал асуулгын дүн гарч, иргэд нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг зөвшөөрөөд байгаа билээ.

Тэгвэл Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель энэхүү санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр Twitter хуудастаа “Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, Запорожье, Херсон мужуудад ОХУ-д нэгдэх асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй.

Хуурамч санал асуулга. Хуурамч үр дүн. Аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй" гэж жиргэжээ.

Донецкт санал асуулгад оролцогсдын 99,23 хувь нь ОХУ-д дагаар орохыг идэмжсэн бол энэ үзүүлэлт Луганскийн БНУ-д 98,42 хувь, Херсонд 87,05 хувь, Запорожье-д 93,11 хувьтай гарчээ. Энэ сарын 23-27-нд явагдсан санал асуулгын үр дүнд Донецк /ирц 97.51, дэмжлэг 99.23/, Луганск /ирц 94.15, дэмжлэг 98.42/, Запорожье /ирц 85.0 хувь, дэмжлэг 93.11/, Херсон /ирц 78.86, дэмжлэг 87.05/ мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхээр болсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Буу тулгаж санал асуулга-фашист арга ч мөн дөө

Иргэн
Иргэн

Анх ард түмний санал асуулгыг Югославт НАТО зохион байгуулаад, 6 салгасан санагдана. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. ЕХ-ны хяналтад орсон бол зөв, ОХУ-д орсон бол буруу, АНУ арабын орнуудыг эзлэхэд зөв, Орос болбуруу. Ийм өрөөсгөл байж болохгүй

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Иргэн

худал ш а а х а а боль

Зочин
Зочин

Европын холбоо дуугай зайл. Одоо наад холбоо чинь ч задарна

ҮНЭН
ҮНЭН

өгөр оросууд юу ч өөрчилж чадахгүй л дээ

Зочин
Зочин

Одоо өөрсдийг нь өдөр шөнөгүй пуужиндаад байхад тэр нутгийн хүмүүс Оростой нэгдэж амиа хамгаалахгүй яах юм бэ? Тэнэг юмнууд л эсэргүүцэх байх...

Зочин
Зочин

Худал санал асуулга гээч юмыг нь оросууд нь ч хүлээн зөвшөөрөхгүй

Холбоотой мэдээ

Back to top button