ДЭЛХИЙ

В.Путин Херсон, Запорожийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон, Запорожье мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргажээ. Зарлигууд 30-ны шөнө буюу Монголын цагаар өнөө өглөө үүрээр хуульзүйн цахим санд нийтлэгдэж, тэр даруйдаа хүчин төгөлдөр болсон байна.

Украинаас салан тусгаарласан хоёр, сүүлд санал асуулгаар ОХУ-д нэгдэх болсон хоёр мужийг ОХУ-д нэгтгэх хууль эрхзүйн үйл явц ийнхүү эхэлж байна.

ОХУ-ын Төрийн Дум ирэх сарын 3-нд ээлжит бус хуралдаан зарлаад буй. Энэ хуралдааны талаар спикер В.Володин өчигдөр мэдэгдэл хийхдээ Думаас Донецк, Луганск, Херсон, Запорожийг нэгтгэх шийдвэрийг ирэх сарын 4-нд гаргана гэсэн юм.

Дээрх дөрвөн мужид энэ сарын 23-27-ны өдрүүдэд бүх нийтийн санал асуулга явагдсан бөгөөд Донецкт санал асуулгад оролцогсдын 99,23, Луганскийн БНУ-д 98,42 хувь, Херсонд 87,05 хувь, Запорожье-д 93,11 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжсэн билээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ЗА ӨНӨӨДРИЙН ШИНЭ МЭДЭЭ ӨГӨР ОРОСУУД ЛИМАНААС ЧАЦАГАА САВЬРУУЛАН ЗУГТАЖ БАЙНА ДАА

ҮНЭН
ҮНЭН

ХАХА ӨГӨР ОРОСУУДЫН ХОНОГИЙН ТОО ГҮЙЦЖЭЭ

Зочин
Зочин

победа ешеп победа

Panmongol
Panmongol

Ene ih huuchirsan arga tanil arga 1922 ond Mongoloos uriyanhan hizgaariig bulaan ezleed tagnu tuva uls geechiig baiguulaad 1945 ond sain duraar orosod negdsen protsets dureeree... yagaav nugoo Choibalsan salchaag togoog algadag yavdalchin eneshuudee manaihan marttsan bolhoos...

Зочин
Зочин

Михалд нэг бодол бий.

Бабушка
Бабушка

Ганц дайчин ганцаарддаггүй, орос орон Орос хүнийхээ төлөө хийсэн эх оронч мад шагийг чинь түүх үнэлэх цаг ирнэ,бурхан чамайг ивээг Путин,

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Бабушка

УДАХГҮЙ ХАРИУГАА ЧАНГА АМСАХ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button