“Ташкент 2022”: Өнөөдөр Ц.Цогтбаатар, М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар барилдана

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар барилдана.
Эрэгтэй 73 кг:
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар С хэсгийг тэргүүлэн барилдана. Манай бөх эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Идо Левин ӨАБНУ-ын Хамад Суламан нарын ялсантай барилдана.
Энэ хэсэгт "Токио 2020" олимпын наадмын медалийн төолөө барилдаанд Ц.Цогтбаатартай таарч байсан Канадын Артур Маргелидон, Германы Игор Вандтке, Кубын Магдель Эстрада, БНХАУ-ын Чин Дага зэрэг бөхчүүд багтжээ.
Эмэгтэй 57 кг
ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо В хэсэгт эхлээд Бразилийн Жессика Лиматай таарчээ. Түүнийг ялбал Доминиканы Ана Росотой барилдана. Ялбал Японы Харука Фунакуботой барилдах дүр зураг гарч байна.

ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эхэлж хийлээд дараа нь дүрвэгчдийн багийн Муна Дахуктай барилдана. Улмаар шөвгийн наймд үлдэхийн төлөө дэлхийн аварга Криста Дегүчитэй барилдах нь.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтбаатар Ичинхорлоог Энхрийлэн барилдана гэнэ үү