ДЭЛХИЙ

“Ташкент 2022”: Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдана

 Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар одтой сайхан барилдаж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай бөх Израилийн Идо Левин, Канадын Артур Маргелидон нарыг өмнөх даваануудад хожсон байсан юм.

 Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо В хэсэгт Бразилийн Жессика Лимад хожигдож тэмцээнээ дуусгасан. Харин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эхэлж хийлээд дараа нь дүрвэгчдийн багийн Муна Дахук, Канадын бөх дэлхийн аварга Криста Дегүчи нарыг ялаад, Израилийн Тина Нельсон Левид хожигдсон ч дагах барилдаанд Украины бөх, 48 кг-ын жинд дэлхийд хоёр түрүүлж байсан Дарья Билодидийг хожиж, хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button