ДЭЛХИЙ
Чарльз III-ыг хаанд өргөмжлөх ёслолын төсвийг танаж магадгүй

Их Британийн шинэ хаанаар тодроод буй Чарльз III-ыг ширээнд залах ёслолын төсөв хасагдаж магадгүй болжээ. Тодруулбал, дөрвөн цагийн хөтөлбөрийг нэг цаг болтол багасгах, зочдын тоог 6000-аар /8000-аас 2000/ хорогдуулах, зарим нэг эртний уламжлалт зан үйлийг хасах асуудал яригдаж буй аж.
Хаан өөрөө дээрхийг хүлээн зөвшөөрч байгаа бол зөвшөөрөхгүй хэсэг бүлэг бас байгаа аж.
Хаан, хатан хааныг өргөмжлөх ёслол нь хэзээнээсээ Эзэнт гүрний сүр хүчийг бэлгэддэг байсан бөгөөд энэ удаа даржин хийвэл эзэнт гүрэн уруудан доройтож байгааг илтгэж, Их Британийг дэлхий дахин сурталчилж чадахгүй гэж түүхчид голдуу тэдгээр нөхөд тайлбарлаж байгаа ажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.