ДЭЛХИЙ
Нобелийн эдийн засгийн шагналыг америк эдийн засагчид хүртлээ

Альфред Нобелийн нэрэмжит шагналтныг тодруулах хороо энэ жил эдийн засгийн салбарын шагналаа АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, эдийн засагч Дуглас Даймонд, Йелийн их сургуулийн профессор асан Филип Дибвиг нарт хуваан олгожээ.
Бен Бернанкегийн 1930-аад оны их хямралын үеэр туйлдсан банк санхүүгийн системийг сэргээхэд оруулсан хувь нэмрийг, Д.Даймонд, Ф.Дибвиг нарын орчин үеийн банк санхүүгийн системд жишиг болсон олон шинэ санаачилгуудыг нэвтрүүлснийг нь үнэлж шагнажээ.

Эдийн засгийн шагнал бол Нобелийн сангаас олгодог үндсэн шагналуудын нэг бөгөөд санхүүг нь Шведийн банкнаас гаргадаг юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.