ДЭЛХИЙ
“Их долоо”-гийн бүлгийн шуурхай хурлаар Украины асуудлыг хэлэлцэнэ

Эдийн засгийн хүчин чадал, улс төрийн нөлөөллөөрөө дэлхийд тэргүүлэгч “Их долоо”-гийн бүлгийн удирдагчид өнөөдөр шууохай хуралдаан товлосон. Цахим хэлбэрээр болох уг хурлаар Украины асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
ОХУ өчигдрөөс Украины олон хотод пуужингаар цохилт өгч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд пуужингийн шинэ систем байршуулахаар амласан бол Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс холбоотон улсуудаас Украиныг дэмжих амлалтдаа хэвээрээ байхыг шаардаж буй.
Тэрбээр уулзалтын үеэр ОХУ Украин руу пуужин харвасан асуудлаар УАЦЭ яаралтай хуралдах хэрэгтэй энэ байр сууриа цахим уулзалтын үеэр дэвшүүлнэ гэж өөрөө мэдэгдээд байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.