ДЭЛХИЙ

Фэйсбүүк инфлүүсэрүүдийн дагагчид багассаны учир буюу М.Цукербергийн хэрэглэгчидтэйгээ зарласан дайн

"Фэйсбүүк"-т нөлөөтэй инфлүүсер, томоохон байгууллагын хуудаснууд дагагчаа алдаж байна. Энэ байдал манай улсад ч ажиглагдаж байгаа тул eguur.mn энэ талаар мэдээлэл цуглуулан уншигчдадаа хүргэж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ПЭЙЖ ХУУДСУУД ДАГАГЧАА ИХ АЛДАЖ БАЙНА

“Фэйсбүүк”-т олон дагагчтай байгууллага, хувь хүний дагагчдын тоо долоо хоногийн өмнөөс огцом багасаж эхэлжээ. Хэвлэлийнхэн энэ асуудлыг өөрсөд дээрээ анх анзаараад бусад хэвлэлүүдийн хуудсыг шалгаж үзэхэд үнэхээр огцом багассан байсан аж.

Тухайлбал, “New York Times”, “Washington Post”, “Huffington Post”, “The Hill”, “USA Today”, “New York Post”, “Newsweek” зэрэг нөлөө бүхий хэвлэлийн дагагчдын тоо энэ сарын 3, 4-нөөс эхлээд даваа, мягмар гарагт үргэлжлүүлэн буурчээ. “USA Today” дараа гарагт 13723, мягмар гарагт 11392 дагагчаа алдсан бол “New York Post” даваа гарагт 8200, мягмар гарагт 4378-аар багасжээ.

Нийтдээ хоёрхон хоногт томоохон хэвлэлийн дагагч, таалагдсан товч дарсан хүмүүсийн тоо даваа гарагт 38812, мягмар гарагт 29692-оор багассан аж.

М.ЦУКЕРБЕРГ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ

“Newsweek” сэтгүүл “META” компанийн тэргүүн Марк Цукербергээс тодруулахад “Хуурамч хаяг буюу автомат ботуудыг устгаж байгаатай холбоотой” гэсэн хариу өгсөн байна. Тодруулбал, компанийн зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд сэжигтэй 1.4 тэрбум хаягийг шалгаж, өнгөрсөн гурван сарын хугацаанд 1.4 хуурамч хаягийг хаасан гэжээ.

Facebook Ил тод байдлын хуудастаа “Аль болох олон хуурамч хаягуудыг устгах нь бидний зорилго. Хуурамч хаягууд гэдэгт бидний бодлогыг зөрчин, манай платформыг бизнесийн зорилгоор ашиглаж буй хувь хүний хаягууд ч орно” хэмээн бичжээ.

М.ЦУКЕРБЕРГИЙН МЭДЭГДЛЭЭС ТОДОРХОЙ БОЛЖ БУЙ ЗҮЙЛС

М.Цукербергийн явуулж буй хуурамч хаягийн цэвэрлэгээ нь “Твиттер”-ийн одоо байгаа байдлаас санаа авч, ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалах алхам байж болно. Твиттерийн 44 тэрбум ам.доллараар худалдаж авсан Илон Маск нийт хаягуудын 5 хувь нь хуурамч байдаг гэдэг мэдээллийг нягтлах гэхэд компаний мэдээлэл гаргаж өгөөгүйгээс болж бөөн асуудалд ороод байгаа билээ.

Нөгөө талаар, Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээр дата сан үүсгэж, маш олон үйлчилгээг компаниудад санал болгон ашиг олж байдаг. Учир нь, сурталчилгааг зорилтот бүлэгт нь хамгийн бодитойгоор хүргэх боломжийг олж авсан байдаг. Ингэхдээ хэрэглэгчдээсээ зөвшөөрөл огт вдаггүй тул энэ байдлаас нь болоод БНСУ саяхан 70 сая ам.доллараар торгосон. Уг асуудал шүүхээр шийдэгдэх нь тодорхой болоод буй.

Тэгэхээр энэ нь М.Цукербергийн хувьд “Хэрэглэгчид ч биднийг ашиглаж мөнгө олдог байхад бид яагаад болохгүй гэж вэ” гэсэн хор шарнаас үүдэлтэй, бизнесийн зорилгоор ашиглаж ашиг олж буй хувь хүн, байгууллагуудыг шахаж гаргах үйлдэл, нэг ёсондоо “дайн” гэж үзэж ч болохоор байгаа юм. Яагаад гэвэл энэ ажлыг эхлүүлснээрээ тус компани хаяг хуурамч, хуурамч бус эсэхийг өөрөө тогтоох асар том давуу талыг үүсгэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ХҮНИЙ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖИЙГ ФЕЙСБҮҮК ХААЖ БООГООД БАЙГАА УЧИР ФЕЙСБҮҮКЭЭС ХҮМҮҮС ОЛОН МЯНГААРАА ГАРЧ БАЙГАА НЬ ҮНЭН

Холбоотой мэдээ

Back to top button