Содон зураг: Ши Жиньпин иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан гурван тохиолдол
БНХАУ хатуу чанга дэг журамтай, төр засаг нь тогтвортой тул эсэргүүцлийн хөдөлгөөн тэр бүр өрнөөд байдаггүй. Тиймсэн бол эчнээ өрсөлдөгч нь бослого тэмцэл болгоныг "сэвж", тэр нь дэлхийн сонорт бодит байдлаасаа ч илүү чанга хүрэх байсан нь гарцаагүй.
Гэхдээ хэдий маш тогтвортой ч улс л юм хойно асуудал гардаг. Иргэд нь ч хүн юм хойно үзэл бодлоо илэрхийлдэг аж. “Ройтерс” агентлаг ховор болдог ийм эсэргүүцлийн үеэр иргэд удирдагч Ши Жиньпиний хуягласан машинтай тулгарсан гурван тохиолдлын гэрэл зургийн тайлбарын хамт өнөөдөр нийтэлсэн нь уншигчдын анхаарлыг татжээ.
Эдгээр гурван зургийг уншигчдадаа хүргэж байна. Тайлбарт бичсэнээр, эхний зурагт цагдаа нарын наана орой хэсэг нь хальт харагдаж буй машин нь удирдагч Ши Жиньпинийх гэнэ. Банк иргэдийнхээ хадгаламжийг "царцаана" гэдэг үнэхээр том асуудал гэдэг нь мэдээж. Жагсагчдын барьсан лоозон дээр "Амь нас болсон хадгаламжийг минь царцаахаа боль" гэх зэрэг утгатай үгс бичигдсэн аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана 11 жин пин байна. Харагдахгүй байна. Худлаа мэдээлэл зохион байгуулалттай ХЯтадын эсрэг цацдаг болоо юу ? Монгол улс тогтвортой баяй гэвэл 2 хөрш нь тогтвортой байх ёстой.
Aluuldag l bhgui yu....