Франц улс Германд байгалийн хий нийлүүлж эхэллээ

Франц, Герман улсууд байгалийн хий, эрчим хүчээр бартер буюу бараа солилцоо хийх гэрээ байгуулсан талаар eguur.mn өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ гэрээ өчигдрөөс ажил хэрэг болж Франц улс түүхэндээ анх удаа Герман руу байгалийн хий нийлүүлж эхэлжээ.
Францаас өдөрт 100 ГВт/цаг-ийг нийлүүлэх байгалийн хий Германы өдөр тутмын хэрэгцээний хоёр хувийг бүрдүүлнэ. Харин Герман улс эргүүлээд Францад эрчим хүч нийлүүлнэ. ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийнийхээ хэмжээг багасгаснаас болж олон улсад эрчим хүчний хямрал үүсээд буй.
Герман, Франц улсууд энэ хямралыг давахад Европын эв нэгдлийг харуулна гэсэн суртлын дор бараа солилцооны гэрээг үзэглэсэн. Харин энэ гэрээг Унгар зэрэг бусад улс “Амиа хичээсэн, Европын эв нэгдлийг харуулах биш, харин ч эсрэг суртал ухуулга болж байна” хэмээн буруутгаж буй юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.