ДЭЛХИЙ

БНСУ Хойд Солонгост эдийн засгийн хориг тавилаа

Сүүлийн хэд хоногт уда дараалан пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан Сөүлээс Пхеньянд сүүлийн таван жилд анх удаа хориг тавьжээ. Хоригт Хойд Солонгосын 15 хувь хүн, 16 хуулийн этгээд буюу байгууллага хамрагдсан байна.     

“Цөмийн цэнэгт хөшуу тээх боломжтой пуужин ашигласан, давтамж нь урьд өмнө хэзээ ч байгаагүй ойрхон байсан зэрэг нь сүүлийн өдөөн хатгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх нэмэлт шалтгаан болж байна” гэж “Ёнхап” агентлагийн мэдээлэлд дурджээ.

Хориг тавигдсанаар БНСУ-аас Хойд Солонгос руу, хоригт хамрагдсан хувь хүн, байгууллага руу мөнгө чөлөөтэй гуйвуулах боломжгүй болж байгаа аж. Зайлшгүй мөнгө шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд БНСУ-ын банк, санхүүгийн хяналтын албанаас тусгайлан зөвшөөрөл авахаар болжээ. Энэ нь өөрийн улсын иргэдийг пуужин бүтээх ажлыг санхүүжүүлэхээс сэргийлж буй хэлбэр гэнэ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button