Дэлхийд өгсөн хятад сануулга буюу Ши Жиньпиний илтгэлийн тойм

Өчигдөр Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдсэн ХКН-ын ээлжит ХХ их хурлын нээлт дээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга /Намын албан тушаал/, Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга /төрийн албан тушаал нь/ Ши Жиньпиний тавьсан илтгэлээс онцлох агуулгыг түүн хүргэж байна.
БНХАУ ДЭЛХИЙГ ХӨГЖҮҮЛСЭН НЬ-ӨНГӨРСӨН 100 ЖИЛИЙН ҮР ДҮН
Хятадын Коммунист нам байгуулагдаад 101 жилийн нүүр үзжээ. Тиймээс өнгөрсөн 100 жилийн ажилд өгсөн дүгнэлт, үр дүн Ши Жиньпиний илтгэлд чухал байр суурь эзэлж байв.
ХКН-аас удирдуулсан БНХАУ нь өнгөгрсөн 100 жилд улс орноо цэцэглэн хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан бөгөөд өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо өргөжин томорчээ. Ингэж амжилттай ажилласнаараа зөвхөн улсаа хөгжүүлээд зогсохгүй дэлхийн хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр оруулсан болохыг Ши Жиньпин онцолсон.
ХКН зөв бодлогоороо сүүлийн 40 жилд 1.4 тэрбум иргэдийнхээ 800 саяыг нь ядурлаас ангижруулжээ. Ингэснээрээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулсан улс болов. Тодруулбал, ядуурлыг бууруулах зорилтын үр дүнгийн 75 хувийг БНХАУ дангаараа биелүүлж өгчээ.
Энэ нь Хятад улс хүн төрөлхтний түүхэнд ядуурлын эсрэг хийсэн хамгийн том ялалт болохыг Ши Жиньпин онцолсон.
ИРЭХ 100 ЖИЛИЙН ЗОРИЛТ
Намын 101 жил гэдэг нь дараагийн 100 жилийн зорилт руугаа орсон гэсэн үг. Өнгөрсөн 100 жилд 800 хүнийг ядуурлаас гаргаж чадсан амжилтдаа дулдуйдан 1.4 тэрбум иргэдээ бүгдийг нь ядуурлаас гаргана гэдгээ Ши Жиньпин дэлхий нийтэд тунхаглав.
"БНХАУ дэлхийн хүн амын бараг 1/5 гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл 1.4 тэрбум хүн ядуурлаас гарахад дэлхий нийтэд ямар үр өгөөж авчрах бол" гэж тэрбээр асуугаад "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд үр өгөөж хүртээх төдийгүй дэлхийн ард түмэнд "ашиг тусаа" хүртээх болно. Одооноос эхлэн Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах шинэ аяны гарааг эхлүүлж, энэ зууны дунд үед орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө урагшлах болно" хэмээн онцолсон юм.
ЭНХИЙГ ЭРХЭМЛЭГЧ БАЙНА
"Хятад улс эзлэн түрэмгийлэхгүй, газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй" гэдгийг Ши Жиньпин илтгэлдээ онцлон дурдсан. Тодруулбал, бие даасан энх тайванч дипломат бодлогыг үргэлжлүүлэн тууштай хэрэгжүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалан, түрэмгий бодлогыг эрс эсэргүүцэнэ. Хүйтэн дайны сэтгэхүй, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ" гэжээ.
0 КОВИД БОДЛОГО ҮРГЭЛЖИЛНЭ
Ши жиньпиний илтгэлийн хамгийн таагүй хэсэг нь хоёр жил гаруй үргэлжилж, БНХАУ-ын төдийгүй хил залгаа улс орнуудыг туйлдуулж буй "0 ковид" бодлого цаашид үргэлжилнэ гэж зарласан явдал байлаа.
Энэ бодлогыг барууныхан намынхаа их хуралд зориулж гаргасан, хурлаар дахиж сонгогдсоныхоо дараа хүчингүй болгоно гэж байсан. Гэвч ийм зүйл болоогүй нь "0 ковид"-ын зорилгын талаар өөр нэгэн таагүй өнцгийг илүү хурц болгож байна.
Тодруулбал, Бээжингийн баримталж байгаа “0 ковид” бодлого, хилийн хяналт хөрш орнуудаа эдийн засгийн хувьд туйлдуулах явдал бөгөөд энэ нь Тайванийг авах үед “бөөрнөөсөө” хүчтэй цохиулахгүйн тулд авч байгаа арга гэх өнцөг юм. Эс бөгөөс хөрш буюу бүс нутгийн орнуудаа бүр сульдааж байгаад “Цэргийн ажиллагаа” хийх алс хэтийн зорилгын эхлэл ч байж мэднэ. Дэлхий дээр одоо оршин байгаа хүчтэй хоёр туйл хоорондоо нүүр тулан мөргөлдвөл ийм үйл явц өрнөх боломжтой. Ши Жиньпин Энхийн цагт армийг ашиглах шийдвэгр гаргасан, сая илтгэлдээ энхийг эрхэмлэнэ гэж буй ч "Түрэмгий бодлого, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ" гэсэн нь цэрэг дайны ажиллагаа явуулах бүх боломж бололцоо нь нээлттэй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөх 100 жилийн зорилт, Төлөвлөлт гэнэ үү? Айхиаар юмааа манайхан ингэж улс орныхоо төлөө зорилт төлөвлөлт гаргадаг болов уу?
Хятадууд гэж айхтаар санаатай хөдөлмөрч мэрийлттэй хүмүүс дээ
үхсэн ацных нь цэрэг дайны ажиллагаа
Oor ymaaa amjilt
Гарч ирж буй хүмсүүд нь ийм байхад хятад улс хөгжихгүй яах уу дээ
Bodlogo tolowlolt iim l aihtaar bgam daa
ямар ч ажлыг төлөвлөгөөтэй хийдэг шүү. ерөнхийлөгч их хурлын гишүүдийн төлөвлөгөөг нарийн үзэж байж сонгодог. монголчууд ардчилала гээл орилонгуут сонгосоор байгаад хятдын муж л боллоо . буруу төлөвлөгөөтэй хүмүүс сонгоод бүгдээрээ ангал руу алхаж байна . улсыг ингэж удирдаж болохгүй шдээ . мэргэжлийн эдийн засагчид л зөв төлөвлөгөө гаргаж чадна
хятдууд хоолоо халбагаар идвэл дэлхийд өлсгөлөн гуйланчлал хэтэрнэ
савхаар биш
жижиг арлыг эзлэх ажлыг олон жил бэлтгэнэ гэнээ хахаха