Жо Байден БНХАУ-ыг америк чип хэрэглэхийг хориглож, технологийн салбарт “бөмбөг тэсэллээ”
Дэлхийн чипний зах зээлд томоохон өөрчлөлт орж байгаа талаар Британийн “Independent” сонинд мэдээлжээ. БНХАУ-д технологийн чиглэлээр ажилладаг АНУ-ын инженер мэргэжилтнүүд гэрээгээ цуцлан нутаг буцаж эхэлсэн аж. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ыг америк технологиор бүтээгдсэн чип ашиглахыг хориглосонтой холбоотой байжээ.
-Хятадыг америк технологиор бүтээсэн чип хэрэглэхийг хориглов-
АНУ-ын Ерөнхийлөгч тушаалаа өнгөрсөн баасан гарагт гарсан ч маш гэнэтийн байсан учир хэн ч юу болсон талаар мэдээгүй гэнэ. 2 хоног өнгөрсний дараа л ямар том агуулга явж байгааг ойлгож, санаа оноо хэлж эхэлсэн байна. Шийдвэрт АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн чипийг БНХАУ-д экспортлохыг хориглох, АНУ-ын нутаг дэвсгэрээс өөр газар үйлдвэрлэсэн байлаа ч технологи нь АНУ-ынх бол адил хориглох талаар заажээ.
Дэлхийн нийт чипний 80 хувь нь АНУ-д үйлдвэрлэсэн юм уу, америкийн технологитой байдгийг бодолцвол энэ нь өндөр технологийн салбарт бөмбөг тэсэлсэнтэй ижил үр дагавар авчирна гэдгийг салбарын шинжээчид батлан хэлж байгаа юм. Тодруулбал, дэлхий дээр БНСУ л ганц өөрсдийн технологиор үйлдвэрлэл явуулдаг аж. “IC Insights” байгууллагын хийсэн судалгаагаар, дэлхийн чип үйлдвэрлэлийн 54 хувийг АНУ гаргадаг бол БНХАУ 4 хувийг л үйлдвэрлэдэг юм байна.
Жо Байдены шийдвэрээс шалтгаалаад ойрын ирээдүйд БНХАУ-ын гар утас, компьютер гэх мэт өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл огцом буурах нь тодорхой гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоморгонд нь бид бас л өртөж, боломжийн үнэтэй утас, компьютергүй болох юм байна.