ДЭЛХИЙ

Киев хот “камиказе” дроны довтолгоонд өртжээ

Өнөөдөр Украины газар нутгийн бараг 2/3-т нь агаарын довтолгооны түгшүүр зарласан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Үүнээс хойш удаагүй байхад нийслэл Киев хотын төвд хоёр дэлбэрэлт болжээ.

Хотын дарга Виталий Кличко энэ мэдээллийг баталсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Киев хот “камиказе” дрон буюу байгаа шууд мөргөж устгадаг нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртсөн гэж мэдэгдсэн байна.

Яг ямар объект довтолгоонд өртсөн талаар баттай мэдээлэл үгүй ч төрийн өмчит “Укрэнерго” компанийн оффис, Днепропетровскийн хавьцаа түймрийн утаа гарч байгаа гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button