ДЭЛХИЙ
Унгарын хамгийн том зочид буудал цахилгааны үнээ төлж дийлэлгүй хаагджээ

Унгарын хамгийн нэр хүндтэй, хамгийн том зочид буудал “Danubius Hotel Hungariа” хаагджээ. Будапештийн төвд байрлалтай, 500 өрөө бүхий уг зочид буудлыг эзэмшигчид цахилгааны үнэ нэмэгдсэний дараа хааж байгаагаа зарласан байна.
Нэгэнт захиалгаа өгсөн зочдыг өөр буудал руу шилжүүлж байгаа юм байна. “Danubius Hotel Hungariа”-гаас өмнө Мишкольц хотод байдаг, Унгартаа ганц агуйн усан сан цахилгааны хямралаас болж хаагдсан юм. Харин бусад газрууд үнээ 15 хувиар нэмчихээд хүлээж буй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.