Харханд хүний тархи шилжүүлэн суулгажээ

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд үүдэл эсээс ургуулсан хүний тархины жижиг загварыг дөнгөж төрсөн хархны гөлчгийнд шилжүүлэн тархинд шилжүүлэн суулгасан нь гайхалтай үр дүнд хүрчээ. Тэд туршилтынхаа үр дүнг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
Үүдэл эснээс ургуулсан тархи мэдрэлийн нарийн хэлхээ үүсгэдэггүй, доторх мэдрэлийн эсүүд нь бүрэн гүйцэд боловсроогүй хэвээр буй. Доктор Сергиу Паска тэргүүтэй эрдэмтэд чухам энэ асуудлын шийдлийг олохоор туршилт явуулж байгаа юмсанж.
Тархи шилжүүлэн суулгасан эхний үед хархны дархлааны тогтолцоо ажиллаж хархны гөлчгийнууд ууртай лүгшин ширүүн зан авир гаргаж байсан ч аажмаар тайвширсан аж. Тархины эд эс ч хархны тархины эд эстэй нэгдэж эхэлжээ.
Туршилт эхэлснээс хойш найман сарын дараа үүдэл эснээс ургуулсан тархи хархны эд эстэй нийлэн ургасан төдийгүй мэдрэлийн эсүүд нь мэдээлэл солилцож эхэлсэн байна. Түүгээр ч барахгүй эрдэмтэд мини-тархины мэдрэлийн эсүүдээр дамжуулж хархны зан төлөвт нөлөөлж чаджээ.
Энэхүү туршилт нь амжилттай болбол алсдаа сэтгэцийн төрөл бүрий өвчнийг судлах эмчлэхэд хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.