Төрөө давсан агентлагийн дарга: Тайванийн төлөөлөгчтэй уулзсан Д.Жаргалсайханы гайг улсаараа үүрэх вий
БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газрын захирал Грейс Ж.Р.Лүөтэй хоёр удаа уулзаж, Тайвань-Монголын спортын анхдугаар наадам зохион байгуулах асуудал ярилцжээ. Түүний энэхүү үйлдэл БНХАУ-ын Монголтой харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай болоод буй сэдвийг eguur.mn хөндөж байна.
БНХАУ ТАЙВАНИЙН АСУУДАЛД ЭМЗЭГ БАЙГАА
БНХАУ сүүлийн үел Тайванийн асуудалд онцгой эмзэг хандаж байгаа билээ. Тэд АНУ-ын Сенатын дарга Нэнси Пелосиг Тайваньд айлчлах нь хэмээн цэргийн сургуулилт хийж, ер нь л арлыг тусгаар улс гэж ойлгуулах үзэл санаа, үйлдэл бүрийг нухчин дарж буй.
Гадаад харилцааны сайд Ван И нь айлчилсан улс болгондоо энэ асуудлыг хөндөж, төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа хэвлэлийн хурлын эхэнд “Нэг Хятад бодлогыг дэмжиж байгаад баярлалаа” гэж онцолдог болсон. Өөрөөр хэлбэр БНХАУ Нэг Хятад бодлогыг аль болох олон улсаар дэмжүүлэхийг хичээж буй. Тэрбээр Монгол Улсад айлчлахдаа ч “Нэг Хятад бодлогыг Монгол Улс тууштай дэмжинэ” гэсэн амлалт авсан юм.
Гэтэл БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Тайванийн Худалдааны газрын төлөөлөгчтэй удаа дараа уулзаж /энэ оны VII.20, X.17/ хамтын ажиллагаа ярилцсан нь болгоомжгүй явдал болж байна.
Заримдаа шалтгаан биш, шалтаг илүү ач холбогдолтой байх үе бий.
Бид өмнө нь Далай ламыг Монголд урьсан хэсэг улстөрчдөөс болж БНХАУ-тай харилцаагаа хүйтрүүлж үзсэн. Хилээ хаалгуулж, Газын зурвас болох шахаад түүнээс хойш энхийн цагт үүн шиг дэмий юм байдаггүйг хангалттай ойлгоцгоосон. Гэтэл одоо цаг цөвүүн болж буй энэ үед нэг жижиг агентлагийн даргын бодлогогүй үйлдлээс болж зовмооргүй байна.
Д.Жаргалсайхан өмнө нь ОХУ-ын спортын салбарынхантай уулзахдаа тус улсын тамирчдыг Монголын нэр дээр олимпын наадамд оролцуулах хүсэлтийг нь хүлээн авч, дээш нь уламжилсан хэмээн хэвлэлээр бичигдэж байв.
ТӨРИЙН БОДЛОГООС ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ АГЕНТЛАГИЙН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ
Ер нь Д.Жаргалсайхан бол Монголын спортын салбарт олон жил ажиллаж байгаа боловч тарьсан гай, байгуулсан гавьяаг нь тооцвол гавьяа нь яавч илүү гарахааргүй нэгэн гэдгийг спортынхон тогоон дотроо ил, далд ярилцдаг юм билээ. Төсвийн мөнгийг цавчиж салбарынхнаа хохироох, даргын өгсөн даалгаврыг хууль бус байсан ч ёсчлон биелүүлэх нь /үүнийг “ёс зүйгээс давсан үнэнч байдал” ч гэж нэрлэдэг/ төрийн хүнд байж боломгүй чанар.
Тэгвэл Монгол төрийн гамшиг болчхоод байгаа энэ хоёр чанар Д.Жаргалсайханд байдаг.
Тэрээр “Рио де Жанейро-2016” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын хэрэгцээнд чанаргүй цүнх нийлүүлж, энэ үйлдэл нь илчлэгдэн шившиг болж байсан. Шадар сайд асан Ц.Оюунбаатар өөрийн хамаарал бүхий /төрсөн хүүгийнхээ/ “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх ТББ-ын дансанд тэмээн поло тэмцээнийг дэмжих нэрээр 150,000,000 төгрөг шилжүүлэхийг үүрэгдэхэд тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан дуулгавартайгаар биелүүлж А/325 дугаартай тушаал гаргаж өгсөн байдаг.
Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар Д.Жаргалсайханы томилгоог зөвшөөрснөөрөө энэ хүний гаргаж байсан үйлдлүүдийг агентлагийн дарга нар гаргаж болно гэж зөвшөөрсөнтэй адил үйлдэл хийсэн.
Ер нь бол "Нүдээ олсон томилгоо биш шүү" гэж нотлохын тулд л энэ бүхнийг дурдсан болохоос нийтлэлийн гол агуулга нь Д.Жаргалсайханы өнгөрсөнд хийсэн үйлдлийн тухайд биш, харин одоо хийж буй үйлдлүүдийн сөрөг нөлөө ирээдүйд спортын салбараар тогтохгүй байх тухай юм. Тодруулбал, ирээдүйд спортын салбарт олон, олон бантан зуурагдахаас сэргийлэх нь нийтлэлийн гол агуулга болно.
Энэ хүнээс зөвхөн салбарын яам биш, Засгийн газрын танхимыг ч доргиох хэмжээний үйлдэл гарч байна шүү, томилгоон дээр нь “нүдээ аньсныхаа” хариуг та ч, би ч Монгол Улсаараа хожим хүртэж мэднэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анхааруулах цаг нь болжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү өвгөн улсаа чирэх нь үү
Энэ хүн одоо НД Зоригтын явсан замаар орох байх Амарбаясгалан одоо мэдэгдэл хийнэ
Zuw buruu ym hiisen bol hariutslaga tootsdog togtoltsootoi boloh heregtei
Ajlaa hiij chadahgui ymnuudiig zailuulaach ee!!!!
Угаасаа ёс зүйгүй хогийн гар юм шиг байна лээ зайлуул2
Mongolii tor zasagt hulgaicn nar bvh snatand ni svrgeeree baigaa um bisnvv.Hulgai hiideggvi awilga awdaggvi darga alban tusnaaltan baiguulaga gej baidgiim uu.
Нөгөө нэг сумын дарга шиг малнууд төрд байна даа
urdaas orj irj bga baraa tonog tuhuurumj, garch bga nuurs ntr -n hudulguunyg zogsooh soniroltoi???????????зөвхөн хятадаас гадна дэлхийн өөр олон улс орнууаас хятадаар дамжин манайд өчнөөн бараа таваар ирдгийншдээ!!!
Мөн ч олон удаа дарга болж тэр бүхэндээ асуудалд ороод буусан нөхөр дөө. хаширдаггүй юм байх даа.
Угаасаа хулгайч зантай өвгөн дөө
60 хүрч байж оюутаны холбооноосоо салахгүй зууралдсаар л байгаа даа
тамхины хууль дөнгөж гарч бсан үе.уб-замын үдийн вагонд 1хятадыг тамхи татсан гэж манай цагдаа нар 50мянгаар торгож.маргааш нь хятадууд хагас өдөр хилээ хааж бсан.байцаагч нар нь зэрэг босоод гараад явцан.заал дүүрэн монголчуул хил грах гээд яарцан.гөлийтлөө хүлээж билээ.
Тайваий тусгаар тогтнол, улс төрийн талаар асуулдаар биш л бол Ок ш дээ. Урд хөршийн мөнгөөр ажилладаг эгүүр, заригийн авгай нар толгойгоо цэнэглэ