В.Путины шинээр нэгтгэсэн мужуудад зарласан дайны байдал амьдрал дээр яаж хэрэгжих вэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинаас саяхан нэгтгэж авсан дөрвөн мужид дайны байдал зарлах тухай шийдвэрийг өчигдөр гаргажээ. Тэрбээр шийдвэрээ “Дайны байдал эдгээр мужуудад өмнө нь ч байсан. Сая тусгайлан шийдвэр гаргаж байгаа нь ОХУ-ын хууль журамд нийцүүлж байгаа хэрэг” гэж тайлбарласан. Гэхдээ түүний шийдвэрт дайныг өргөжүүлэх агуулга байгааг хэвлэлүүд онцолж байна.
Тухайлбал, дээрхээс тусдаа тогтоол гаргаж, зарим мужуудад байлдааны бэлэн байдлын зэргийг ахиулж, заримд нь шинээр тогтоож өгчээ. Найман бүс нутагт "Дунд түвшин", Төв болон өмнөд холбооны дүүрэгт "Өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин", бусад бүс нутгуудад "өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-ийг нэвтрүүлсэн байна.
Тогтоолд дурдсан нэр томьёо нь амьдралд ямар арга хэмжээгээр хэрэгждэгийг уншигчдадаа хүргэж байна.
ДАЙНЫ БАЙДАЛ: Дайны байдлыг Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын Оросын хяналтад байдаг хэсгүүдэд зарласан. ОХУ-ын хуульд зааснаар дайны байдалтай мужид “Бүс нутгаас гарахыг хориглох”, “Хөдөлгөөний эрх чөлөөг ямар ч хэлбэрээр хязгаарлах /хөл хорио тогтоох/, бүс нутагт нэвтрэхийг хязгаарлах, оршин суугчдыг аюулгүй газар руу түр нүүлгэн шилжүүлэх /энэ тохиолдолд бусад орон сууцаар хангах ёстой/, олон нийтийн аливаа арга хэмжээг хориглох талаар заасан байдаг аж.
Үүнээс гадна:
- "Эдийн засаг, нийгэм, соёлын зориулалттай объектуудыг" нүүлгэн шилжүүлж болно гэж заасан бөгөөд үүнд батлан хамгаалахын үйлдвэр, эмнэлэг, асрамжийн газар багтана.
- Эрх баригчид хүмүүсийн эд хөрөнгийг (жишээлбэл, машин) хурааж, "батлан хамгаалах хэрэгцээнд" албадан ашиглах, аливаа аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн дэглэмийг өөрчлөх, өөрөөр хэлбэл хүмүүсийг илүү их ажиллахыг албадах эрхтэй болно.
- Цагдаагийн алба хаагчид иргэдийн гэр, машинд ямар ч хязгаарлалтгүйгээр нэгжлэг хийхээс гадна 30 хүртэл хоног баривчлах эрхтэй болно.
- Бүс нутгийн эрх баригчид тухай хариуцсан нутаг дэвсгэртээ цэргийн дэглэм тогтоож, захидал, интернет харилцаа холбоо, утасны яриаг хянах бүтцийг байгуулах эрхтэй болно.
- Хууль сахиулах байгууллагууд тодорхой нэг байгууллага "ОХУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх" үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар "баталгаатай мэдээлэл" авсан тохиолдолд гадаадын байгууллагын үйл ажиллагааг хориглож болно. Оросын болон гадаадын улс төрийн нам, олон нийтийн болон шашны байгууллагууд үүнд мөн хамаарна.
- Согтууруулах ундаа худалдахыг хориглож болно.
Бусад муж, нутаг дэвгэрийн тухайд, Холбооны хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүс нутгийн гүйцэтгэх засаглал, цэргийн анги, хяналтын байгууллагуудын эрх мэдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.

В.Путин тогтоолдоо “Хуульд заасан эрх мэдлийг тухайн бүс нутгийн “хамгийн дээд албан тушаалтнууд хэрэгжүүлнэ” гэж онцолсон. Тодруулбал, тогтоол гаргасныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ “Шинэ бүс нутагт байлдааны дэглэм нэвтрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан, одоо Холбооны Зөвлөлд батлуулахаар илгээнэ. Мөн ОХУ-ын бүх бүс нутгийн удирдагчдад нэмэлт эрх мэдэл өгдөө. Тухайлбал, Хойд цэргийн тойргийн хэрэгцээнд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, терроризмын эсрэг аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Нөхцөл байдал муж, мужид өөр тул арга хэмжээ нь тухайн нөхцөл байдалд тохирсон байна.
Бүх хэлтсүүд засаг дарга нарт тусламж үзүүлэх ёстой. Тусгай зохицуулах зөвлөлийг Ерөнхий сайд Михаил Мишустин тэргүүлнэ. Эх орноо хамгаалж буй хүн бүрээр бахархаж байна. Цэргийг хоол хүнс, тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай бүх зүйлээр хангана. Дайчлагдсан цэргүүдэд мөнгийг сургалтын хугацаатай нь хамтад нь бодож төлнө. Сайн дурынхан гэр бүлдээ туслах ёстой. Бидэнд улсын хэмжээнд Засгийн газрын бүх шатанд тогтвортой байдал хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Эндээс харахад ОХУ тогтвортой байдлыг нэн чухалчилж, улс орны хэмжээнд хатуу хяналт тогтоож байгаа гэж ойлгогдож байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨГӨР ОРОСУУДАД СҮЙРЭЛ
Тэгээд НАТО оросуудтай байлдаад байж дээ. Тэгээд баруун европ АМЕРИК эвсэл болсон гээд хэн ялав АМЕРИК дотоодын нийт бүтээгдэхүүнийг 500 дахин өр тавиад оросыг ялж чадаагүй.АФГАНСТАНд 20 ЖИЛ БАЙЛДААД НЭГ ШӨНИЙН ДОТОР ЗЭВСЭГ ТЕКНИКЭЭ ХАЯАД ЗУГАТАСАН ДАА.Тэгээд очоод монголоо биш АМЕРИКАА ХӨГЖҮҮЛЭЭЧ ЭЭ.Монгол төрийн бодлого та нартай огт нийлэхгүй байна.ЗАЙЛААЧ ЭЭ
ХӨӨЕ ЯРЬДАГ ҮХЭРЭЭ ЮУНД ХУДАЛ УТГА УЧИРГҮЙ МӨӨРНӨВ ХАХА
ЛАЛАР БУЛААН ЭЗЛЭГЧИД
Оросыг тэгээд барах уу
Тусгай ажиллагаа нь бүр дайн болчихсон уу?
АЙМШИГТ АЛУУРЧИН ФАГИСТ Путин мөдхөн үхэх болтугай !