Хятадыг ирэх таван жилд удирдах эрхмүүд

БНХАУ-ын Коммунист намын ээлжит ХХ их хурал Бээжин хотноо өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын удирдагчаар /core leader/ Ши Жиньпин сонгогдсон билээ. Eguur.mn энэ удаад хурлаас хийгдсэн бусад томилгоог танилцуулж байна.
БНХАУ нэг намын тогтолцоотой улс тул намын өндөр хэргэм зэрэгтнүүд л улсын өндөр албан нэгэн тушаалыг хашдаг. Ингэхдээ тодорхой дэг журамтай бөгөөд намд ямар албан тушаал хашиж байгааг нь мэдэхэд л улсын албан тушаалыг нь багцаалахаар нарийн дэгтэй байдаг.
Их хурал бол намын эрх барих дээд байгууллага бөгөөд улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 2000 гаруй төлөөлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Төв хороо, Улс төрийн товчооны гишүүдийг сонгодог. Төв хороо нь 205, Улс төрийн товчоо нь 25 гишүүнтэй бөгөөд үүний долоон гишүүн нь Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байдаг. Тэдгээр долоогоос нэг нь “Core Leader” буюу гол удирдагч. Одоогоор Ши Жиньпин байна.
Бусад гишүүд нь “De facto top decision-making body” буюу улсын хамгийн дээд түвшний шийдвэр гаргагчид. Бүгд нэгээс долоо хүртэл дугаартай. Нэгдүгээр хүн болох Ши Жиньпиний намын албан тушаал нь “ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга”. Харин улсын албан тушаал нь “Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга”. Хоёрдугаар хүн болох Ли Көцянийн намын албан тушаал нь “ХКН-ын нарийн бичгийн дарга болон Үндэсний аюулгүй зөвлөлийн дэд дарга”, улсын албан тушаал нь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд. Саяын хурлаар энэ суудалд Шанхай хотын намын хорооны дарга Ли Цян сонгогдсон.
Гуравдугаар хүний намын албан тушаал нь хоёрдугаар хүнтэй ижил боловч улсын албан тушаал нь “Улс төрийн товчооны байнгын хорооны дарга” гэж явна. Дөрөвдүгээр хүний улсын албан тушаал нь ХКН-ын Үндэсний хорооны дарга. Тав болон зургаадугаар хүн нь албан бусаар нэгдүгээр хүний (Ши Жиньпиний) баруун, зүүн гар гэж явдаг. Энэ хоёрт улсын тодорхой албан тушаал байдаггүй. Шүүх болон хүчний байгууллагуудыг шууд удирддаг. Намын хамгийн нөлөөтэй байгууллага болох Сахилга бат хяналт шалгалтын комиссыг энэ хоёрын нэг нь захирна. ХХ их хурлаар өмнөх бүрэлдэхүүнээс Ши Жиньпин Жао Лежи, Ван Хунин нар суудлаа хадгалж, Ли Цян, Ли Си, Цай Ци, Дин Шүэшян нар шинээр орж ирсэн. Дээрх долоо бол хамгийн дээд түвшний шийдвэр гаргагчид бөгөөд урд хөршийг ирэх таван жилд удирдах юм.
Ши Жиньпин /69/
Ши Шиньпин 1953 онд Шаанси мужийн Фупин хошуунд төрсөн. 1969 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1974 оны нэгдүгээр сард ХКН-д элссэн. Цинхуа Их Сургуулийн химийн инженерийн анги болон Хүмүүнлэгийн ба Нийгмийн шинжлэх ухааны факультетийн аспирантурт суралцаж Хууль зүйн ухааны докторын зэрэг эзэмшсэн байна.
2007 он хүртэл Хөбэй мужийн Жэндин хошууны намын хорооны нарийн бичгийн дарга, Сямэн хотын дэд дарга бөгөөд намын хорооны гишүүн, Ниндэ тойргийн Намын хорооны нарийн бичгийн дарга, Фужоу, Фузень, Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга ба хотын АТИХ-ын Байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2007 онд Улс төрийн товчооны гишүүн, 2008 онд БНХАУ-ын дэд дарга, 2012 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХКН-ын 18 дугаар Их хурлаас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013 онд БНХАУ-ын даргаар тус, тус сонгогдсон. 2017 онд болсон ХКН-ын 19 дүгээр их хурлаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.
Ли Цян /63/
1983 оны намын гишүүнээр элсэж, 2017 оноос Төв хороонд орж иржээ. Тэрбээр замналынхаа ихэнх жилүүдийг Жэцзян мужийн намын хороонд өнгөрүүлсэн бөгөөд одоогийн удирдагч Ши Жиньпин 2002-2007 онд энд ажиллаж байсан аж.
Жао Лежи /65/
1957 онд Цинхай мужид төрсөн. Бээжингийн их сургуулийн гүн ухааны ангийг төгсчээ. 1997 онд Цинхай мужийн захирагчийн орлогч, 1999 онд захирагчаар томилогдож, энэ албыг хашсан хамгийн залуу улстөрчөөр тодорч байв. Түүнийг Ван Цишанийг залгамжлан Коммунист намын Сахилга бат, хяналт шалгалтын комиссыг удирдана гэж таамаглах хүн олон бий. 2012 онд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож ажилласан. 2017 онд Улс төрийн товчооны байнгын зөвлөлд орж ирсэн. Түүнийг намын удирдлагад дахин ажиллаж, албан тушаал, үүрэг нь улам өсөх магадлалтай улстөрчдийн нэг гэж үздэг.
Ван Хунин /67/
1955 онд Шанхайд төрсөн. Хань үндэстэн. Фуданийн их сургуулийн хуулийн тэнхимийг төгсөөд тэндээ магистрын зэрэг хамгаалж, улмаар эрдмийн ажил хийж байгаад АНУ-ын Беркли, Айовагийн их сургуульд уригдаж ажилласан. 2007-2012 онд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Хятадын урдаа барьдаг хуульч, улс төрийн онолч хүн бөгөөд Хятадын “Зөөлөн хүч”-ний онолыг үндэслэгчдийн нэг юм.
Ли Си /66/
1982 онд намд элссэн. Ли Цяны нэгэн адил 2017 онд Намын төв хороо, Улс төрийн товчоонд орж, Гуандун мужийн намын хороог удирдах болжээ. Замналынхаа ихэнх хугацааг Ганьсу сужид ажиллаж өнгөрүүлсэн. 2017 онд дэвших үедээ Ляонин мужийн намын хороог удирдаж байв.
Цай Си /66/
1975 онд намын гишүүн болсон. Намын төв хороо, Улс төрийн товчоонд 2017 онд орж ирсэн энэ эрхэм “Бээжин 2022” өвлийн олимпыг зохион байгуулах хороог удирдаж олон нийтэд танигдсан.
Дин Сюэсян (60)
1984 онд намын гишүүн болсон. Намын төв хороо, Улс төрийн товчоонд 2017 онд орж орсон. Түүний албан тушаал, зэрэг дэв Ши Жиньпинийг удирдагч болсноос хойш гэрлийн хурдаар өссөн тул залгамжлах хүнээр нэрлэх нь бий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөрш орны удирдагчидаа амжилт хүсий
Цар тахал үгүй болж хүн болгоны сэтгэл ариусан хүн төрөлхтөн бүгд аз жаргалтай эрүүл энх амьдрах болтугай
amjilt
Амжилт
Манайд бол бүгд тэтгэвэртээ гарчих юм бна
МОНГОЛ УЛС ИНГЭЖ ХЭДЭН ХУЛГАЙЧУУДААРАА ТОГЛУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ БАЙХААР ХЯТАД УЛСАД ДАГААР ОРВОЛ ТААРНА СДА ГЭЖ МАНТУУ ЦАГААН БУДААГААР ГОЛОО ЗОГООГООД ЯВЖ БАЙХДАА ТААРСАН ҮХЭЖ БАЙСАН ҮМХИЙ МОНГОЛЧУУД