Гадаад мэдээДЭЛХИЙ
Курилын аралд бүлэг аялагчид сураггүй алга болжээ

ОХУ-ын Онцгой байдлын албаныхан Курилын Итуруп аралд аялж яваад сураггүй алга болсон бүлэг аялагчдыг аврах, эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Аялагчид Баранскийн галт уулын орчимд явж байсан аж.
Аяллын багийн гурван гишүүнд харшил болон өндөр халуурах шинж тэмдэг илэрсэн талаарх дуудлага өнгөрсөн бямба гарагт Сахалины аврах албанд ирсэн юм байна. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас болоод нисдэг тэрэг ашиглах боломжгүй байсан тул далайгаар очиж, улмаар явганаар 10 км туулж очсон тул хугацаа алджээ. Түүнээс гадна галт уулын бүсэд гар утасны сүлжээ байхгүй нь эрлийг хүндрүүлж байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭХЭ ЯПОНРУУ ГАРААД ЯВЧИХСАН БИЗ