Гадаад мэдээДЭЛХИЙ
Риши Сунак өнөөдөр Ерөнхий сайдын ажлаа авна

Британийн эрх баригч Консерватив намын дарга Риши Сунак өнөөдөр Чарльз III хаантай уулзаж батламжлуулснаар Ерөнхий сайдын ажлаа албан ёсоор авна. Ингэснээр Британи сүүлийн долоон долоо гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэх юм.
Улмаар Даунинг стритийн 10 тоот өрөөндөө ирж, 11.35 цагт /Монголын цагаар 19.35/ Ерөнхий сайдын хувиар анхны илтгэлээ тавих бол энэ завсар Ерөнхий сайд Лиз Трасс 09.00 цагт /17.00/ танхимынхаа сүүлийн хурлыг эхлүүлж, Чарльз III хаанд 10.15 цагт /18.15/ огцрох бичгээ өргөн барих юм.
Риши Сунакийн өмнө сүүлийн 40 жилд байгаагүй өндөр инфляцийг тогтоон барих, сөрөг хүчний намаасаа 30 гаруй хувиар бага нэр хүндтэй болсон Консерватив намынхаа эв нэгдлийг хангах амаргүй зорилт бий.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.