ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн бохир хүн 94 насандаа таалал төгслөө

Дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд “Дэлхийн хамгийн бохир хүн” тэмдэглэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Ираны IRNA агентлаг энэ талаар мэдээллээ.

Биеэ угаах нь эрүүл мэндэд муу гэсэн хатуу итгэл үнэмшилтэй энэ хүн 94 наслахдаа сүүлийн 63 жилд нь огт усанд ороогүй гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан юм. Байнгын бохир заваан байдлаас болоод дархлааны тогтолцоо нь маш хүчтэй болсон энэ хүний талаар олон сонирхолтой түүх бий.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Ираны Фарс мужийн Дейга хэмээх тосгоны ойролцоо өнгөрүүлсэн. Ганц бие байсан нь мэдээж ч ганцаардаж байсан уу гэвэл үгүй. Тэрбээр орон нутагтаа хамгийн алдартай хүн нь байсан бөгөөд “Дэлхийн хамгийн бохир хүн”-ийг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл уран бүтээлчид 2013 онд түүний талаар “Аму Хажигийн хачирхалтай амьдрал” хэмээх баримтат кино бүтээж байжээ. Тэр кинонд Аму Хажи хумсаа чулуугаар үрж, сахлаа галаар багасгадаг тухайгаа ярьдаг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Малчин
Малчин

Мундаг хүн юм. Тайван нойрсог доо. Энэ хүнийг диваажин баярлаж угтсан нь лавтай

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

Монголын хамгийн цэвэрч хүн 51 насандаа нас баржээ.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

ХЭХЭ ХЭН ГЭЭЧ ЦЭВЭРЧ ХҮН БЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button