ДЭЛХИЙ
Аварга могой хүн залгижээ

Долоон метр урттай питон могой хүн залгисан хэрэг Индонезид гарчээ. Нутгийн ойд каучук цуглуулдаг 54 настай эмэгтэй өнгөрсөн ням гарагт сураггүй алга болсон юм байна.
Тосгоныхон эмэгтэйг олон хоногийн турш эрж хайсаар эцэст нь хувцсыг нь олж, эмгэнэлт явдал болсныг мэджээ. Хайгуулын багийнхан дараа нь ямар нэг амьтан залгисан аварга том питон могой олж, алаад гэдэс дотрыг нь гаргатал хөөрхий эмэгтэйн цогцос гарч ирсэн аж.
Индонези улс питон аварга могой ихтэй. Үндсэндээ халуун орны жижиг сүүн тэжээлтнээр хооллодог ч суурьшлын бүс ой руу түрж орноос болоод сүүлийн жилүүдэд хүн залгисан тохиолдол нэг бус гарчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУРЦ ХУТГА АВААД ЯВЖИЙ ИНДОНЕЗ ХҮМҮҮСЭЭ ЗАЛГИУЛЖ БАЙХДАА ХУТГАА БОСГООД Л БАРЬЧИХ
паитон могой
Бидон ганбаа хүүхэн залгисан гэнэ үү, үнэн үү. Ямар аймаар юм бэ.