Гадаад мэдээДЭЛХИЙ
Европын зарим улсад нефть бүтээгдэхүүний нөөц дуусаж байна

ОХУ-аас нийлүүлэлт багассаны улмаас Франц тэргүүтэй Европын улс орнуудад газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсжээ. Испанийн “Repsol” компанийн гүйцэтгэх захирал Хосу Имаса “Блүүмберг” агентлагт энэ талаар ярьсан байна.
“Европын нэг бус улс орон газрын тосны бүтээгдэхүүний нөөцөө дуусаж байна. Тэр дундаа импортын хамааралтай дизелийн түлш, бойлерийн түлш, онгоцны керосин илүү хомсодсон” гэж тэрбээр онцолжээ.
Түүний хэлснээр, саяхан Францад болсон өргөн хүрээтэй ажил хаялтад газрын тос боловсруулах үйлдвэрүүд оройлж оролцсон нь үүнд мөн нөлөөлсөн аж. Хосе Имасын үзэж байгаагаар, Европын улс орнуудад удахгүй шатахуун түлшний үнэ нэмэгдэх гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харж л байя,
МӨНГӨТЭЙ УЛС ХУДАЛДААД Л АВНА Ш ДЭЭ