ДЭЛХИЙ

Лула да Сильва Бразилын Ерөнхийлөгч боллоо

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр болж өнгөрсөн. Санал хураалтын дүн сая гарч, Социалист хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Луис Инасиу Да Сильва буюу Лула да Сильва ялалт байгуулжээ.

Саналын хуудасны 99 хувийг тоолсон байх үед Лула да Сильвагийн санал 50.85 хувьд хүрсэн аж. Лулагийн гол өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару 49.15 хувийн саналтай байв.

Энэ сарын эхээр явагдсан эхний шатны санал хураалтад Лула 48,5, Жаир Болсонару 43.2 хувийн санал авч байсан юм. Луис Инасиу да Сильва 2003-2010 онд улсынхаа Ерөнхийлөгч байж, эдийн засгийн шинэчлэлийг хийсэн гавьяатан гэж тооцогддог юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button