СПОРТ
Английн ЛГБТ фанатууд “Катар 2022”-ыг хясан бооно

Английн “Арсенал” багийн ЛГБТ дэмжигчид “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг хясан бооно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тэд ДАШТ-ийг очиж үзэхгүй юм байна. Хүний эрхийг зөрчдөг, бүтээн байгуулалтыг явцад олон хүний амь нас хохирсон зэргээс болоод ийнхүү шийдэж байгаа бөгөөд энэ хөдөлгөөн “Арсенал”-аар тогтохгүй Англи, тэр байтугай олон улсыг ч хамарч өрнөх магадлалтай гэнэ.
“Арсенал”-ын ЛГБТ фанатуудын клубээс гаргасан энэхүү санаачилгыг бусад ижил төрлийн байгууллагууд нь дэмжих хандлагатай байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.