Ш.Адьшаа: Халзан бүргэдэйн ордын асуудлаар асуулга тавина

Өнөөдөр /2022.11.04/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр газрын ховор элемент бүхий Халзанбүрэгтэйн ордыг сүйтгэж байгаа талаар хөндөж ярив.
Энэ тухай тэрбээр, "Миний бие УИХ-ын гишүүний хувьд хэвлэл мэдээлэлд хандах шаардлага үүссэн юм. Улс төрчид өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан авдаг бусармаг үйлдэл амь бөхтэй оршсоор байна. Энэ мэт үйлдлийг таслан зогсооё гэдэг үүднээс миний бие "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж 2022.06.03-ны өдөр өргөн барьсан. Энэ хуулийн төслийн гол ач холбогдол төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг төрийн өндөр албан тушаалтнууд авахыг хязгаарласан.
Өнөөдрийн байдлаар төрийн 4206 байгууллагад нийт 208 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс ердөө 117 байгууллагын 40 мянган ажилтан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг. Хуулийн төсөлд зөвхөн улс төрд нөлөө бүхий эдгээр 40 мянган албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалт оруулсан. Гэвч эрх баригчид нийт 208 мянган төрийн албан хаагчдын зээлийг хаах гэж байгаа мэтээр сөрөг ойлголт нийгэмд тарааж эхэллээ. Тиймээс хуулийн төслөө өчигдөр /2022.11.03/-нд татан авч буйгаа мэдэгдлээ. Хуулийн төслөө татан авсан хэдий ч улс төрд нөлөө бүхий хүмүүс, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдлыг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ илэрхийлж байна.
Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар Засгийн газарт асуулга тавилаа. Тус орд нь цери, лантан, циркони зэрэг газрын ховор элементүүд бүхий 5 сая тонн хүдрийн агууламжтай гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн атлаа Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагаа ил тод бус.
Тус орд газарт “Монголын зэс” корпораци буюу Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч байсан улстөрчдийн гар хөл болсон Ц.Пүрэвтүвшин гэгч лиценз эзэмшиж байгаа. Энэ хүн газар нутгийнхаа экологийн байдал, цацраг идэвхт бодис агуулсан хүдрийн олборолтын улмаас үүсэж болзошгүй эрсдлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн орон нутгийн иргэд болон шударга ёсны төлөө дуугарсан сэтгүүлчдийг хууль хүчний байгууллагад захиалга өгч хүч түрэн шийдүүлэх түрэмгий үйлдэл гаргасаар байна. Нутгийн иргэдийг мөрдөн шалгуулж байгаа тухай, орон нутгийн цагдаа хууль хяналтын байгууллага иргэдийг байцаах, торгох шийтгэх, иргэдийн хууль ёсны эрхийг хязгаарлах үйлдэл гаргаж иргэдийн эрх, эрх чөлөөг боомилсон аливаа асуудлыг тэнд оршин сууж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүний хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ энэ дашрамд мэдэгдэж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zasag dargataigaa niilsen um bishuu naad tsoovruud chini
Адьшаа та Х�##�зан бүрэгтэй ордыг сүйтгэж байгаа тухай ярилцлага өгсөнд т�##�архаж байна. Таныг дэмжиж байна.
Б.Пүрэвдоржийг эргүүлэн татах асууд�##� хөндөх хэрэгтэй.Пүрэвдоржийн хамаатан, Пүрэвтүвшингийн хадам хүзүүгүй Элбэгдоржийн толгойлж байгаа бүлэглэлийн хийж байгаа ажил бишүү наад Х�##�зан бүргэтэйн асууд�##� чинь.Мэдээж Хүрэлсүх,Оюунэрдэнэ нарын тохироо хуйв�##�даан байгаа байх.Үүний тулд Болормаа гэгч авгайг засаг дарга болгосон байна.Болормаа авгайг ч �######�уул.Тэр африк руугаа тонилог.