Итэвоны бөөгнөрлөөр амь үрэгдсэн гадаадын 17 иргэнийг оршууллаа

Өчигдрийн байдлаар, БНСУ-ын нийслэлд орших Итэвон хороонд Хэллоуины баярын үеэр амь насаа алдсан гадаадын 26 иргэний 17-г нь оршуулжээ.
БНСУ-ын зүгээс эмгэнэлт явдалд өртсөн гадаадын иргэдэд дотоодын иргэдийн нэгэн адилаар мөнгөн тусламж үзүүлж байгаа бөгөөд 20 сая воны мөнгөн тусламж, дээр нь нэмээд шарилыг тээвэрлэх болон оршуулах зардалд 15 сая вон олгож байгаа аж. Оршуулах ёслол нь болж өнгөрсөн 17 иргэний 14-т нь энэ тусламжийг олгожээ.
Шарилыг эх оронд нь аваачихад тухайн улс дахь ЭСЯ-ны ажилтнууд тосож аваад ихэд хүндэтгэлтэй хандан оршуулах ёслолыг зохион байгуулж байгаа гэж Онцгой байдал, аюулгүй байдлын албаны дарга Ким Сон Хо ярьсан байна.
Түүний хэлснээр, үлдсэн есөн хүний зургааг нь энэ долоо хоногт оршуулахаар байгаа бөгөөд үлдсэн гурав нь ирэх долоо хоногт төлөвлөгджээ. Гамшигтай тэмцэх төв штабын мэдээлснээр, одоо бөөгнөрлийн үеэр гэмтсэн гадаадын дөрвөн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.