Гадаад мэдээДЭЛХИЙ
БНХАУ-д цар тахлын шинэ давлагаа эхлэв үү

Урд хөршид сүүлийн нэг хоногт 7.5 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Урд хөршийн эрх баригчид “0 ковид” бодлого хэрэгжүүлж, хорио цээрийн дэглэм чанд мөрдөж байгаа ч ийнхүү шинэ давлагааны эхлэл байж болохуйц олон тооны халдвар илэрлээ.
Тус улсад одоо 50.000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед энэ тоо 30 дахин их байсан юм. Шинээр илэрсэн 7600 тохиолдлын тал нь Гуандун, Өвөрмонгол, Шинжаан гэсэн гурван мужид ногдож байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.