“Их 20”-ийн бэлтгэл: Индонези улс цэргийн сургуулилт хийж байна

Индонезийн Зэвсэгт хүчин нутагт нь удахгүй болох “Их 20”-ийн бүлгийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд цэргийн сургуулилтыг зохион байгуулж байна. Уулзалт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд тус улсын Нуса-Дуа гэдэг газар болох юм.
Уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангах ажилд цэрэг цагдаагийн 18 000 гаруй алба хаагчид ажиллах болсон талаар тус улсын хэвлэлд мэдээлж байгаа юм. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох эсэхээ энэ долоо хоногт шийдэх чигтэй байгаа бол Украины Ерөнхийлөгч В.Зелинський цахимаар оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгдээд буй.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр, Британийн Ерөнхий сайд Риши Сунак холбоотнууддаа дэмжлэг үзүүлэхийн тулд ОХУ-аас очсон ямар ч төлөөлөгчид тааламжгүй хандаж байгаагаа нээлттэйгээр илэрхийлэхэд бэлэн гэж мэдэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.