Гадаад мэдээДЭЛХИЙ

19 настай эмэгтэйг хүчирхийлж хөнөөсөн этгээдүүд шоронгоос суллагдсан нь Энэтхэгт шуугиан тарьж байна

10 жилийн өмнө Энэтхэгийн Храьяана мужийн нутагт орших нэгэн тариан талбайгаас хүчирхийлүүлж хөнөөгдсөн эмэгтэй цогцос олджээ. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаад хохирогч нь Дели хотын оршин суугч 19 настай Анамика хэмээх эмэгтэй болохыг тогтоож, тун удалгүй гэмт хэрэгтнүүдийг ч барьсан аж.

Энэ хэрэгт гурван эрэгтэйг буруутгаж, 2014 онд Делигийн дээд шүүхээс бүгдэд нь цаазаар авах шийтгэл оноожээ. Үүнээс хойш найман жил өнгөрсөн ч ялыг гүйцэтгэлгүй хойшлуулсаар байсан бөгөөд эцэст нь өнгөрсөн даваа гарагт Энэтхэгийн Дээд шүүхээс “буруутгах хангалттай нотолгоо байхгүй” гэсэн үндэслэлээр суллах шийдвэр гарсан нь шуугиан тариад байна.

Иргэд дургүйцэж, Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Интернэт хэрэглэгчид хохирогч охины эцэг, эхийн зургийг “2022 онд энэтхэгт шүүхийн шударга байдал ийм хэмжээнд байна” гэсэн утгатай бичвэрийн хамт түгээж байгаа ажээ. Лалын шашинтай, жирэмсэн эмэгтэй Билкис Баног 2002 онд хүчирхийлж, гэр бүл хамаатнуудыг нь хөнөөсөн өөр нэг хэргийн буруутнуудыг Гужарат мужийн шүүх сулласан шийдвэр гаргаад удаагүй байхад ийнхүү Анамикагийн хэрэг гарсан нь олон нийтийн эсэргүүцэл хүчтэй өдөөгдөхөд нөлөөлсөн байна.

Анамика охины аав хэвлэлд “Бид шударга ёс хэрэгжихийг 10 жил хүлээсэн. Гэтэл энэ их хүлээлт маань хэдхэн минутад талаар болчихлоо” хэмээн ярьжээ. Анамика охин Делигийн баруун өмнөдөд орших, газар тариалан голлосон Чхауле дүүрэгт оршин суудаг байсан юм.

Гургаон дахь лавлах төв ажилд орж, гэр бүлээ тэжээгч болсон тэрээр 2012 оны хоёрдугаар сарын 9-ний орой ажлаа тараад гурван найзынхаа хамт харьж явах үедээ улаан машин хөлөглөсөн этгээдүүдэд хулгайлагдсан байдаг. Дөрөв хоногийн талаа охины аймшигтайгаар хүчирхийлүүлж, тамлуулж, хагас шатаагдсан цогцос тариалангийн талбайгаас олдсоноор Энэтхэг даяар дуулиан дэгдэж байжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene odoo batsaihan gegch setguulch sogtuu bhdaa bichsiimuu, zahiral ni bas sogtuu bataltsiimuu, 1 r angiin huuhed shig nuli ug usgiin aldaa

Зочин
Зочин

Чааваас, байгаа чадал нь л тэр

Холбоотой мэдээ

Back to top button