Гадаад мэдээДЭЛХИЙ

Мальдивт авто засварын газар шатаж, гадаадын 10 хүн амиа алджээ

Мальдивын нийслэл Мале хотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын газрын ажилчдын орон сууц шатсаны улмаас 10 хүн амь насаа алджээ. Тус улсын авто засварын бизнест энэтхэг, бангладешийн мэргэжилтнүүд олноор ажилладаг бөгөөд нас барсан ажилчдын ес нь энэтхэг, нэг нь бангладеш хүн байсан аж.

Гал ажилчдын байрны доод давхраас эхэлсэн бөгөөд тухайн давхарт байсан хүмүүс аюулаас зайлж амжсан гэнэ. Харин дээд давхарт байрласан ажилчид амиа алджээ.

Амиа алдсан иргэд бүгд дээд давхарт байсан болохыг Гал түймэртэй тэмцэх албаны эх сурвалж хэлсэн байна. Галынхан түймрийг унтраахад дөрвөн цаг зарцуулсан гэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button