Гадаад мэдээДЭЛХИЙ
Меган Маркл нэр алдраараа Чарльз III хаанаас илүү гарчээ

Британид саяхан хийгдсэн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодруулах судалгаагаар, ханхүү Уильямын эхнэр, Сассексийн гүнгийн авхай Меган Маркл гуравдугаарт жагсжээ.
Судалгааг интернэт хайлтын системийн хандалтын тоонд үндэслэсэн бөгөөд өнгөрсөн сарын хугацаанд Меган Марклын нэр 4.5 сая удаа хайгдсан юм байна. Нэгдүгээр байрт таалал төгсөөд удаагүй хатан хаан Елизавета II, хоёрдугаарт Уэльсийн гүнж Кейт Миддлтон оржээ. Чарльз III дөнгөж зургаадугаарт бичигдсэн аж.
“Mirror” сонин энэ талаар мэдээлсний дараа иргэд хайлтын системийн хандалт нь алдар хүндийн шалгуур болохгүй хэмээн бухимдацгаасан гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.