УАЦЭ Польшид унасан пуужинг Украины тал харвасан байх магадлалтай гэж үзжээ

Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг "Польшийн нутагт унасан пуужинг Украины Агаарын довтолгоог эсэргүүцэн хамгаалах системээс харвасан байх магадлалтай" гэж мэдэгджээ. Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн нэгэн адилаар, уг үйлдлийг санаатай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак үүний өмнө Британи улс холбоотнуудтай хамтран хэргийг тодруулах ажлыг хийж байна гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пуужинг Оросын талаас харвасан гэх таамгийг “Магадлал багатай” гэж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Түүний дээрх хариултыг Кремлийн төлөөлөгч “Мэргэжлийн” гэж дүгнэсэн нь Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ОХУ АНУ-ын хариу үйлдлийг сайшаасан бараг анхны тохиолдол болсон хэмээн хэвлэлүүд бичиж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.