Гадаад мэдээДЭЛХИЙ
М.Моравецкий: Польш улс пуужин унасан хэргийг санаатай халдлага гэж үзэхгүй

Польшийн эрх баригчид Люблин мужид пуужин унаж хоёр хүний амь нас хохирсон хэрэгт УАЦЭ-ийн дөрөв, тавдугаар заалтыг хэрэглэхгүй гэж шийджээ. Ерөнхий сайд Матеуш Моравецкий нь энэ талаар мэдэгдлээ.
“Ерөнхийлөгч Анжей Дуда өчигдөр орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээд УАЦЭ-ийн дүрмийн харилцан туслалцах заалтуудыг хэрэглэхгүй байхаар шийдлээ.
Пуужин манай улсын нутагт унасан нь үнэн ч урьдчилан төлөвлөсөн, өөрөөр хэлбэл санаатайгаар халдсан гэж үндэслэл байхгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санаатай халдлага биш УКРАЙНы өдөөн хатгалага юм даа. 2 хүнээр хохирчихоод байгаа ч юм шиг , үгүй ч юм шиг.
Европд дайн дэгдэхээс айж. Тэр нь ч дээр биз