Гадаад мэдээДЭЛХИЙ
Илон Маск Жеймс Мердокийг “Тесла”-гийн захирлаар очих боломжтой гэв
“Твиттер”-ийг худалдаж авч, захирал нь болсон Илон Маск өөрийнх нь оронд “Тесла”-гийн гүйцэтгэх захирлаар очих боломжтой боловсон хүчнээр Жеймс Медокийг нэрлэжээ.
Жеймс Мердок нь “Тесла”-гийн Захирлуудын зөвлөлийн гишүүн бөгөөд Илон Маск түүнийг дэвшүүлэх талаар хэдэн сарын өмнө үг унагаж байсан аж. Олон нийт Жеймс Мердокийг Австралийн тэрбумтан, хэвлэлийн магнат Руперт Мердокийн хүү гэдгээр нь илүү мэддэг.
Илон Маск “Тесла” компанийг 2003 онд байгуулсан бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэдэг уг компани өдгөө салбартаа хамгийн өндөр үнэлгээтэй нь болж хөгжөөд байгаа билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.