Х.Ганхуяг: Сэргээгдэх эрчим хүчний өртөг гээд бүх өрхөөс татвар шиг авдаг болчихлоо
Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хилийн боомтууд дагасан сууртшлын томоохон бүсүүдэд хэдэн мянган хүн бий болчихлоо. Эмнэлэг, цэцэрлэг байгуулья гэсэн хувийн ААН-үүд бий. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ. Энэ хуульдаа тусгаж байгаа юм уу.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Бид өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний өртөг гээд бүх өрхүүдээсээ татвар шиг авдаг болчихлоо. Концессийн хууль сүүлдээ хулгай болчихлоо.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх боломжийг нь хэр нээж өгсөн бэ. Хууль батлагдсанаар эхний ээлжид хэрэгжих боломжтой ямар төсөл байна вэ?
Түүний асуултад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Түншлэлээр хэрэгжүүлэх төсөл дээр олон эрсдэл гардаг. Энэхүү эрсдэлээ төр, хувийн хэвшлийн аль нь үүрэх вэ гэдгийг сайн тусгаж өгсөн. Орон нутгийн эрхийг УИХ-ын ажлын хэсэг дээр ярьж байгаад нээсэн. Аймаг, нийслэлийн тухайн жилийн төсвийн 10/1-тэй тэнцэхүйц хэмжээнд түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлж болно. Хууль батлагдсанаар Хөх морь төслийг хэрэгжүүлэх боломжтой. Говийн бүсүүд рүү усан хангамж нийлүүлэх, цөөрөм байгуулах, экологийн их сайн төсөл юм" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mansih shig ediin zasagtai uls odoohondoo nogoon erchim huch ondor zardaltai erchim huchnii asuudal yarih boloogui bmaar..