Нийгэм мэдээ

ХЭҮК: Аяндаа үүссэн жагсаалыг бүртгүүлээгүй гэх нь хүний эрхэд нийцэхгүй

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа жагсаал цуглааныг мэдэгдэж, бүртгүүлэх механизмын хүний эрхийн асуудлыг тайлбарласан мэдээлэл өглөө.

Тэр яриандаа "Ардчилсан улсад жагсаал цуглаан хийхдээ мэдэгдэх механизм байх нь эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үздэг. Тухайн хуран чуулах эрх чөлөөг хэрэгжүүлэх зорилгоор жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүс төрийн захиргааны байгууллагад  урьдчилан мэдээлж, зам чөлөөлөх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалтын арга хэмжээ авах зэргийг мэдэгдэх тогтолцоо байж болно. Хууль тогтоомжоороо мэдэгдэх тогтолцоог бий болгож байгаа нь хүний эрхийн зөрчил биш. Мэдэгдэх тогтолцоо нь хүний эрхийг эдлүүлэх зөвшөөрөл болдог.

Жижиг хэмжээний аяндаа үүссэн жагсаал цуглааныг мэдэгдээгүй, бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар хууль бус гэж үзэх нь хүний эрхийн эрхзүйд нийцэхгүй.

Нийгмийн хэв журамд ноцтой гажуудал, нөлөөлөл үүсгэхгүй аяндаа үүссэн жижиг хэмжээтэй жагсаал цуглааныг хэвийн байдлаар үргэлжлүүлэх, жагсагчдыг хамгаалах нь олон улсын гэрээгээр Засгийн газрын хүлээсэн үүрэг юм" хэмээн тодотголоо.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд

Фэтишаа

Зочин
Зочин

Ym l
bol ard tumenruugee buruug chiheegee bolij vz

Зочин
Зочин

Наад мэдээгээ сайтуудаар тараа. Хүмүүс мэдэхгүй байна. Массаараа.

Иргэн
Иргэн

Аливаа жагсаал цуглаан буух эзэнтэй буцах хаягтай байх ёстой . Ард иргэд эрхээ эдлэх нь зөв ч бас хүлээх үүрэг гэж байдаг юм . Эрхийг нь хамгаалах ч үүргийг таниулах ёстой Хохирол учруулвал хариуцдаг

Зочин
Зочин

Зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button