Нийгэм мэдээ

"Алтан тариа", "Улаанбаатар гурил" зэрэг компаниудад зөрчлийн хэрэг нээлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна.

Гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-ыг хамруулж хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл болон гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санхүүгийн баримтуудад шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад шаардлагатай тайлбар мэдээлэл, баримт материалыг дурдсан хугацаанд ирүүлээгүй “Өгөөж гурил” ХХК болон “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д хяналт шалгалтад саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-иуд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн шдээ шалгахгүй сохор царайлаад

Иргэн
Иргэн

Болорчулуун сайд чинь нэмэхээс өөр арга байхгүй гээд яриад байсан биз дээ . Ийм ч үүрэг хариуцлагаа мэддэгүй сайд байх ч гэж дээ. Гурил мах гээд ард түмний амьдарлыг доош нь болгодог бодлогогүй мэдлэг мэдрэмжгүй ёс суртахуунгүй ажлаа хийх чадваргүй сайд огцрох болзлоо хангаад бша юм биш үү!!!!!!

zochin
zochin

vnee nemsen gazruudiin gutiliig avahgvi bhad l bno ard tvmen minee.iim hugiin bas ulun baij bolohgvi.ard tvmniig bodohgvi bol ard tvmengvigeer ta nar orshin togtnohgvi vnee nemsen gazruud bvgd vgsen huivaldaj vnee nemsen shde ugaasaa todorhoi

Зочин
Зочин

Буудайн үнийг нэмэх байсан тариаланчид өртөг өндөртэй үйлдвэрлэл явуулж бна бүх зардалууд
Нэг нугарцан гурилийн үйлдвэрт өөрсдийн тээвэрээр будаагаа нийлүүлэнэ арай шудрага
Биш бна ирэх жил тариагаа тарьж чадахгүй
Тариаланчид их боллоо өртөг зардалаа дийлэхээ байсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button