Нийгэм мэдээ
ГХЯ: БНХАУ-аас хилээ нээх талаар дипломат шугамаар мэдэгдээгүй байна
Сошиал орчинд нэгдүгээр сарын 9-нөөс БНХАУ хилээ нээнэ гэсэн мэдээлэл түгсэн. Энэ мэдээлэл эш үндэстэй эсэхийг ГХЯ-наас тодрууллаа.
Ингэхэд "БНХАУ-аас хил нээх тухай дипломат шугамаар буюу албан ёсоор мэдэгдээгүй байна" гэсэн тайлбар өглөө.
БНХАУ нь "Тэг ковид" бодлогоо баримталсан хэвээр буй. Гэхдээ ирэх онд сулруулах чигтэй, тэр дундаа манай улсын нүүрсний экспортыг хүлээн авах чиглэлд уян хатан хандана гэдгээ тус улсаас илэрхийлээд байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.