Нийгэм мэдээ
Маргааш НӨАТ-ын сугалааны азтан тодорно
НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын тохирол арваннэгдүгээр сарын 14-нд буюу лхагва гарагийн 13:00 цагт болно.
Энэ удаагийн сугалааны тохиролд арваннэгдүгээр сарын 1-30 хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.

- 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ.
- Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна.
- Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно
- Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөг үлээлгэнэ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.