Нийгэм мэдээ

Eznis Airways: Нисэхийн салбарын хүн нэрээ нууцалж, гадаад сайтад мэдээлэл өгсөн

Монголын агаарын тээврийн Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж буй тухай Aviation Source News сайтад мэдээлжээ.

Шалтгааны улмаас тус компанийн эзэмшлийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 нисэх онгоц Улаанбаатар хотод газардаад шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдсан.

Тухайн асуудлаар Eznis Airways компани мэдээлэл өгч байна.

"БНХАУ-аас ОХУ руу манайх тээвэр хийгээгүй. Тээвэр хийхээр БНХАУ-тай гэрээ хийсэн, олон улсын даатгагч компанид даатгуулсан байгаа. Тухайн гэрээний дагуу даатгалын компани руу БНХАУ-аас ирсэн 29 тонн ачаагаа мэдүүлсэн. Ингэхэд давхар даатгагчаас иргэний гэсэн хэрнээ хосломол зорилгоор ашиглах боломжтой ачаа үүн дунд харагдаад гэсэн хариу өгсөн. Тийм учраас бид ТЕГ, ГЕГ, МХЕГ бүгдэд нь хандаад шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьчхаад байж байна. Энэ худал мэдээллийг нэгэн иргэн Aviation Source News сайт руу мэдээлсэн байна. Бид тухайн сайт руу хандсан, мөн мэдээлэл өгсөн иргэнийг хуулийн байгууллагад өгч шалгуулна." гэв.

Түүнчлэн, манай компанийн талаар гүтгэлэгийн, худлаа мэдээ гарсан учир тайлбар хийх гэж байна. Манай компанийг Орос руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн байсан. Энэ мэдээллийг нэрээ нууцалсан манай нисэхийн салбарт ажиллдаг хүн  мэдээллэсэн гэсэн. Үүнийг бид гүтгэлэгийн чанартай гэж үзэж байна. Манай компани хоёр боинг маягийн зорчигч тээврийн онгоцтой. Харин арваннэгдүгээр сард хосолмол зорилгоор ашиглах “Airbus”-ийг оруулж ирсэн. Бид хэд хэдэн улс руу ачаа тээврийн томилгоо авсан. Томилгоо авч, нислэг үйлдэх зөвшөөрөл авахад 30-60 хоног хүлээдэг. Тэр хоорондоо транзит буюу чартер ачаа үйлдээд эхэлсэн байсан. Харин энэ Оростой холбоотой ачааны талаар ярихад Хятадын үйлдвэрлэгчээс Орос руу ачаа тээвэр хийх хүсэлт хүлээн авсан. Бид мэргэжлийн түвшинд шаардлагын дагуу бүхнийг хийсэн. Гэхдээ Орос руу тээвэрлээгүй байгаа. Учир нь онгоцны түрээслэгч компанийн зүгээс Английн том даатгалын компаниар үүнийг даатгуулдаг. Нислэг болгоны өмнө даатгалын компаниасаа зөвшөөрөл авдаг. Хятадаас ирсэн ачааныхаа жагсаалтыг даатгалын компани руугаа хүргүүлсэн. Эхлээд бид ачааныхаа жагсаалтыг шалгасан. Тэр нь иргэний зориулалттай, энгийн, аюултай ачаанд орохгүй ачаанууд байгаа. Харин даатгагч компани маань хоёр хоног шалгасан. Хариу нь энд байгаа зарим ачаанууд харахад иргэний ачаа мэт харагдаж байгаа ч хосолмол зорилготой ашиглах боломжтой харагдаж байна. Тиймээс зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ нислэгийг үйлдэхгүй. Нийт 27 тонн ачаа байгаа. Одоо Монголд буучихсан байгаа.

Бид ТЕГ, гаалийн газар, мэргэжлийн хяналтад хандсан. Үнэхээр дотор нь юу байгааг нээлттэй шалга гэсэн. Бид зөвшөөрөл авч чадаагүй учир буцаагаад Хятад руу аваачих үүрэгтэй. Бид давхар даатгалын зөвшөөрлөөр л үүнийг Орос руу хүргэнэ гэж Хятадын талдаа хэлчихсэн байсан. Тиймээс бид буцаагаад хүргэнэ. Монголын нисэхийн салбарын хүн нэрээ нууцлан Английн сайтад мэдээ хүргэсэн. Том сайт ч биш. Үүнийг нь Монголын сайтууд орчуулаад сэвсэн. Яагаад дотооддын байгууллагадаа хандаагүй юм бэ? Өнгөцхөн сонсоход ноцтой мэт сонсогдож байгаа. Бид мэдээлэл өгсөн хүмүүсийг олно. Иргэний хуульд ч заалт бий.

-Хичнээн хэмжээний хохирол учирсан бэ?

-Бидний нэр төрд халдсан хэрэг болсон. Хятадын талдаа үүнийгээ тайлбарлаж, эрсдлээ үүрүүлж тээвэрлүүлсэн. Тиймээс бид яг энэ нислэгтэй холбоотой санхүүгийн том эрсдэл үүрэх нь бага. Зэвсэг тээвэрлэсэн гэдэг нь л манай нэр төрд халдсан хэрэг.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд

Хаашаа нисэхээ хэнээр ч заалгахгүй хуцваа

Хариулт
Хариулт
Reply to  Иргэд

Тиймээ хаашаа нисэхээ хэнээр заалгах юм.Яг зэвсэг биш бол яадаг юм.Барууныханы Америкийн троллууд монголоо ольжээ .Олоод алах юм сан.хар саарал жагсаалт ,хориг саад чамд таалагдаад байна уу.Нэр төрөө сэргээлгэх , эзнийг нь заавал олох ёстой.

Зочин
Зочин

Зэвсэг л байсан байна даа хөө, Одоо ингээд улсаараа хоригт орлоо хөөрхий

Zochin
Zochin

Manaihan bolson hoino shudarga orsoldoj chadahgui,novshirch l bhgui oilgomjtoi..

ZOCHIN
ZOCHIN

ER N BOL BOLOHGUI L BARAA TEEVERLEJEE.... HYTAD OROS HOER UURSDUU ZUUHGUIGEER NUUTCALJ TA NARAAR ZUULGUH GEJ BI OILGOJIINO...BOLOHGUI BOLOOD L TA NAR CH GESEN BUTCAAJ BGAASHDEE...YUNIIH N NER TURUU SERGEEH...TER HUN HARIN CH TA NART TUS BOLJ....TEEVERLECHIHSEN BOL BUR .....YU CH BOLOH BILEE...MUNGU OLOHOD UCHITAISHUU...UURSDIIGUU UMUURUHIIN...

Эргэлзээ
Эргэлзээ

Нүүрсний хулгайчид мөнгөө зэвсгийн наймаанд оруулсан гэдэг ямар үндэслэлтэй юм бэ?

Зочин
Зочин

Za shaa p###a min. Hulgaigaar zevseg zuuj baij barigdchaad neeh gemgui carailj gene

Эгэл
Эгэл

Eznis Airways-ынхан худал мэдээлэл тараахаа боль,цэргийн бараа тээвэрлэсэн гэдгийг чинь Лондоны Даатгалын байгууллага батлаад зөвшөөрөл өгөөгүй байна.Тийм байхад хосолмол ч гэх шиг юу яриад хэнийг мэхлээд байгаа юм.Эх орноо хоригт оруулах тээвэрлэлт хийж.Төвийг сахисан Монгол Төрийн бодлогыг ноцтой зөрчиж нэр хүндийг сэвтүүлсэн энэ компанийн Зөвшөөрлийг цуцал.Зарим дэмжигчид хулгайч ,луйварчин сэтгэлгээгээ өөрчил,тэгж байж эх орон чинь өнгөтэй өөдтэй байна.

Зочин
Зочин

Тамын тогооны үлгэр

Зочин
Зочин

Хятад өөрийн онгоцоор орос руу зөөхгүй яагаад монголын нисэх компанаар зөөлгөх болов гэдгээс эхлээд асуудал байна даа.Орос руу зөөгөөгүй монолдоо байгаа нь үнэн бол харин ч аз болж.Хэвлэлийнхэн шуугиагүй бол орос руу аягүй бол нисэх байжээ дараа нь улсаараа хоригт орж бөөн асуудал үүсэх байсныг үгүйсгэх арга алга.

Зөнч
Зөнч

Мөнгө олж байвал юу ч хийсэн хамаагүй юу? ,алан хядагчдад зэвсэг тээвэрлэн хүргэж өгөх ажил чинь талаар болж.Юм нүдээ олсон нь сайн хэрэг ,тэр мэдээлсэн хүнд баяр хүргьэ,та олон Украйн иргэдийн амь насыг авран хамгаалжээ.

Зочин
Зочин

Даатгагч компани чинь зөвшөөрөөгүй юм бна, тэхээр болохгүй л юм тээвэрлэсэн бна даа та нар ! Өөрийгээ өмөөрөх гэсэн биш харин өөрийгээ илчилсэн бна ш дээ !

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

Монголчууд монголчуудынхаа ХОШНОГО ухаад байдаг.Монголын тамын ТОГООНЫ ҮЛГЭР юм. Мэдээлэгч нь барууны ХОШНОГО долоодог нөхөр БАЙХ л даа.Эргүүтэж байгаад монголоо хар саарал, хориг саадад нь оруулах гадны ТАГНУУЛ байх магадлалтай . ЯГ зэвсэг байгаагүй юм байна шүү дээ.Иймэрхүү нөхөд МОНГОЛОО ХУДАЛДАЖ ИДЭЖ ЧАДНА ШҮҮ.

-р хорооны иргэн
-р хорооны иргэн

Хятадын үйлдвэрлэгчээс Орос руу транзит ачаа тээвэр хийх нь осолтой. агаарын хил хоригт орох бий . дэлхийн хэвлэл мэдээлэл дээр шуугиад эхэллээ. гадны агентүүдаар шалгуул . тэр лондон төвтэй даатгал салбараа монголд төлөөлөгч суурин байлгаж болох уу ? ноцтой асуудал үүслээ дээ. .

Холбоотой мэдээ

Back to top button